УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн 98,4 хувь дэмжсэн тул төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдэд Д.Лүндээжанцан, Б.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нарыг оролцуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн эх баригчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг томилов.