Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар Засгийн газраас ирүүлсэн санал дүгнэлтийг Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдэд танилцууллаа. Сайд Ц.Нямдорж "УИХ-ын гишүүдийн санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал дүгнэлтээ Засгийн газар ажлын хэсэгт хүргүүлсэн. ЗГХЭГ-аас Улс төрийн намын үйл ажиллагааг Үндсэн хуулийн Цэц хянах, Төрийн албаны зөвлөл Үндсэн хуулийн институт байх, "УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд биеэр оролцож, итгэл үнэмшлээрээ санал өгнө" гэснийг хасах санал гаргасан. Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж байна гэж үзсэн. Ажлын хэсэг хүлээж авсан" гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.