УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг асуудлыг Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, гишүүд асуулт асуун, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэсэн талаар бүлгийн дарга Б.Тогтохсүрэн мэдээлсэн. Өнөөдөр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн чуулганаар дэмжвэл Байнгын хороод руу шилжүүлж эхний хэлэлцүүлэгт бэлтгэх юм.