x

Борооны улмаас Энхтайваны гүүрнээс урагш байруудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлжээ

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж: 

-Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орно гэсэн мэдээллийг үндэслэн байгууллагуудын хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангуулах, үер болсон тохиолдолд ажиллах хүн хүчний судалгааг гаргах зэрэг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажилласан. 15-ны өдрийн хүчтэй салхины улмаас замын хайс, хашлага, рекламны самбар нурсан, барилгын гадна пасад, дээвэр ховхорсон, ургаа мод хугарсан зэрэг 16 дуудлага мэдээлэл ирсэн.

Мэдээллийн дагуу УСУГ, УБЗАА, НОБГ, НМХГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллалаа.

Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна

УСУГ-ын дарга Ц.Төрхүү: 

-Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас барилга байшингуудын зоорийн давхарт хөрсний ус маш их хэмжээгээр нэвчсэн. Ялангуяа Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын доороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж байна. Энэ нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээг эрс нэмэгдүүлж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд нь арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашид ийм байдлаараа байвал цэвэрлэх байгууламж дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үерийн усны эрсдэлтэй бүс, үерийн далан дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айлууд маш их байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров:

-Үерийн усны эрсдэлтэй бүс, үерийн далан дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан айлууд маш их байна. Одоо борооны улирал ирж байна. Энэ айлуудыг нүүлгэн шилжүүлж, арга хэмжээ авахгүй бол хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үерийн усны аман дээр бууж голдирлыг өөрчилсөн иргэн, ААН хуулийн дагуу хэрхэн арга хэмжээ авч байгаа юм гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас асуумаар байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

-Аливаа эрсдэл гарахад цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагууд нөхцөл байдлын газар дээр ажиллах үүрэгтэй. Үер усны зурваст буугаад байгаа айлуудын хувьд дүүргүүд ажлаа хийх хэрэгтэй. Дүүргийн Засаг дарга нар энэ айлуудад арга хэмжээг нь авч, мэдэгдэл өгч ажлаа хийх хэрэгтэй.

Түүнчлэн Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй байна. Өөрсдөө хууль бус зөвшөөрлүүд олгочихдог, түүнийхээ араас хяналт тавьдаггүй. Чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд анхаарлаа тавьж ажилламаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрөлгүй буусан айлуудыг зохицуулдаг газар биш. Бид зөрчил гаргасан нөхцөлд хариуцлага тооцдог. Адаглаад Газар зохион байгуулалтын албаныхан хаана хаана зөвшөөрөлгүй газруудынхаа судалгаа, жагсаалтыг гараад өгчих хэрэгтэй.

Хот байгуулалт хөгжлийн газар ч мөн зөвшөөрөлгүй баригуудынхаа жагсаалтыг гаргаад өг. Тэгвэл манай байгууллагын зүгээс зөрчлийн хэрэг үүсгээд, шалгах, хариуцлага тооцох боломжтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан: 

-Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж, шуурхай ажилла. Болзошгүй үер усны гамшгийн үед учирсан хор уршгийг арилгахад нэгдсэн удирдлагаар хангаж, яаралтай зохицуулалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хийж ажиллах хэрэгтэй.

Ажил үүргээ гүйцэтгээд араас нь тавих хяналт тавих асуудал маш чухал. Үерийн далан, суваг шуудууны бүрэн бүтэн байдлыг хангаж, цэвэрлэгээ үйлчилгээг маш сайн хийж байх хэрэгтэй. Ус их хэмжээгээр тогтсон газрууд болон барилга байгууламжийн суурийн давхарт хуримтлагдсан усыг соруулах, зайлуулахад бүгд уялдаа холбоогоо хангаж, оролцож ажиллах хэрэгтэй” хэмээн уялдаа холбоогоо ханган ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд анхаарууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.78)
    Neg ih ter hiine ene hiine gesen humuus uursduu idehees uur ym medehgui
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 40 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 43 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 44 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 47 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 49 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 18 цаг 59 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 19 цаг 0 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 19 цаг 2 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 7 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 10 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 15 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 21 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 22 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 23 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 26 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top