x

Я.Содбаатар: Үндсэн хууль дээр наймаа, тохиролцоо гэж байхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа нэгтгэв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгах олон санал гаргасан. Тэр бүгдийг тусгах нь хязгаарлагдмал ойлголт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулиар 33 хувиас ихгүй өөрчлөлт оруулна гэж байгаа. Одоо 20 гаруй хувьтай явж байна. Харин хэлэлцэх эсэхийг шийдээд хэлэлцүүлгийн шатанд өргөн баригдсан заалт дээр саналыг нь авах, бага зэргийн өөрчлөлт оруулах асуудал бий. Ерөнхий сайд, МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгч болон Ардчилсан намын зөвлөлтэй уулзсан. Ерөнхийлөгч тодорхой байр суурь илэрхийлж байгаа. АН-ын бүлгээс ч тодорхой санал хэлж байна. Хэлэлцүүлгийн шатанд саналыг хэлэлцээд явах боломжтой” гэв.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Олон нийтийн дунд МАН-ын 62 гишүүн гарын үсэг зурж, хуулийн төслийг дэмжчихээд яагаад сөрөг байр сууринаас асуулт асууж байна гэх эргэлзээ төрж байх шиг байна. Дархан, Эрдэнэтийг хот болгох саналыг иргэд гаргаж байгаа. Ажлын баг хэлэлцээд яг Дархан, Эрдэнэт гэж заахгүйгээр улсын чанартай болон орон нутгийн хотын статусыг төсөлд тусгасан. Гишүүд дээрх асуудлыг дэвшүүлж, байр сууриа илэрхийлсэн. Түүнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжиж байгаа” гэв.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Үндсэн хууль нь нийгмийн хамгийн эрхэм бөгөөд зөвшилцлийн болон бодлогын баримт бичиг юм.  Тиймээс бүх улс төрийн нам, төрийн бүх институт хоорондоо ярилцаж, ойлголцох ёстой. Ийм ч учраас МАН энэ байр сууринаас хандаж байна. Үндсэн хууль дээр наймаа, тохиролцоо гэж байхгүй” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлэг эхэлсэн. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуултаа асууж, хариулт авсны дараа хуралдаан өндөрлөсөн. Маргааш УИХ-ын чуулганы хуралдаанаар, дээрх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуултаа асууж үргэлжлүүлнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 38 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 40 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 42 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 44 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 46 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 18 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 18 цаг 57 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 18 цаг 59 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 4 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 8 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 12 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 19 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 20 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 21 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 24 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top