x

ФОТО: Ерөнхийлөгч Х.Баттулгад Киргиз улсын парламентын дарга Д.А.Джумабеков бараалхав

Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Киргиз улсын Парламентын дарга Д.А.Джумабеков, Парламент дахь Киргиз-Монголын найрамдлын бүлгийн дарга К.С.Нурматов тэргүүтэй парламентын гишүүд бараалхлаа.

Киргиз улсын Парламентын дарга Д.А.Джумабеков Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай үргэлжилж, айлчлалын үеэр Монголын Элчин сайдын яам нээгдэж байгаа нь хоёр улсын харилцаанд үлэмж нөлөөтэй болохыг цохон тэмдэглэлээ. Мөн парламентын засаглалтай орнуудын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө нь үнэт зүйл болохыг дурдаад Монголын парламент, ардчиллын төлөвшлийг үнэлж явдгаа илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул харилцан айлчлах, туршлага солилцох зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүсэв.

Уулзалтын үеэр мөн эдийн засгийн харилцаа нэг сая ам.доллар хүрэхгүй байгаа нь чамлалттай үзүүлэлт гэдгийг хоёр талаасаа хэлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, бололцооны хүрээнд санал солилцлоо.

Эдийн засгийн харилцаанаас гадна Дэлхийн нүүдэлчдийн 5-р наадмыг Монгол Улсад зохион байгуулах, Киргизийн музей, архивт хадгалагдаж байгаа соёлын өв, дурсгалуудаа бүртгэн судлах, зарим спортын төрлөөр хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон асуудлаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад болж буй ШХАБ-ын хуралдааныг амжилттай зохион байгуулж буйд нь талархал илэрхийлж, амжилт хүсэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 12 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 2 цаг 15 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 2 цаг 24 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 2 цаг 26 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 27 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2 цаг 29 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 2 цаг 29 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 2 цаг 30 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 2 цаг 34 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 52 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 55 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 56 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 58 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 1 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 10 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 11 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 22 цаг 13 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 22 цаг 19 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top