x

Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдлээ

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол улсаас БНКиргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол улсаас БНКиргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Энд цугласан хүндэт ноёд оо, зочид,  анд нөхөд өө.

Монгол улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд баяр хүргэж, мэндчилье.

Та бид өнөөдөр Монгол-Киргизийн харилцааны түүхэн ач холбогдолтой томоохон үйл явдлын гэрч болохоор энд цуглаад байна. Монгол Улсын төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Монгол-Киргизийн найрамдалт харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Манай хоёр ард түмэн парламентын засаглалыг сонгон авч, нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэхдээ мэдлэг туршлагаасаа харилцан суралцдаг сайхан уламжлал тогтоод байна.

Өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага эрчимтэй даяаршил дунд бид харилцааны түүхэн уламжлал, итгэлцэлдээ тулгуурлан илүү ойр дотно байж, хамтран хөгжих шаардлага хэрэгцээ мөн тулгарч байна.

Монгол-Киргизийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө нээлттэй байна. Энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон бусад холбогдох дэмжлэг үзүүлсэн Киргиз анд, нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийнхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээснийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.


Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 28 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 2 цаг 31 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 2 цаг 40 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 2 цаг 42 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 42 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2 цаг 45 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 2 цаг 45 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 2 цаг 46 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 2 цаг 50 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 22 цаг 8 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 22 цаг 11 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 22 цаг 12 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 14 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 16 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 26 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 27 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 22 цаг 29 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 22 цаг 34 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top