x

Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бусад дипломат албаны ажилтан, албан тушаалтнуудыг Засгийн газар, түүний гишүүн томилж чөлөөлдөг.

Тухайлбал олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар, дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогч, цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус тус томилж байна.

Харамсалтай нь Засгийн газрын шугамаар томилогдсон, төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэх ёстой дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байна.

Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах, улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх зэрэг нэн хариуцлагатай үүрэг хүлээдэг дипломат алба болон тухайн салбарт ажиллагсдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, улс орны нэр хүндийг гутаасан үйлдэл дахин гаргуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Төрийн албыг мөнгөөр үнэлэн арилжаалах “60 тэрбумын” схем төрийн албанд ажиллагсдын хууль бус үйл ажиллагааг гааруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг гэмт хэргийн нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Мөнгө төлж албан тушаалд очдог, албан тушаалаа ашиглаж мөнгөө нөхдөг, ашиг хийдэг энэ гаж байдлыг бүрэн таслан зогсоохгүй бол байдал улам хүндэрнэ. Нэн ялангуяа гадаад харилцааны салбарт энэ нь байж болшгүй үзэгдэл юм.

Албан тушаалын эрх, хамгаалалтаа ашиглан хууль бус үйл ажиллагаа, гэмт үйлдэлд холбогдож, гадаад орчинд улс орны нэр хүндийг унагасан болон унагаж байгаа хүмүүсийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой баримт бүхий мэдээллүүд гарч байна. Энэ байдалд дүгнэлт хийж хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх хэрэгтэй. Тухайлбал дипломат ажилтнуудын улс орнуудаар зорчсон байдлыг паспортынх нь тэмдэглэгээгээр тогтоох боломжтой тул зорчсон зорилго, үйл ажиллагааг нь шалган нягталж болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан. Үүний хүрээнд Засгийн газар 10 гаруй элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг өргөн мэдүүлэхээр хэлэлцэж, зохих журмын дагуу зарим саналаа ирүүлсэн байна.

Хэдийгээр энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал боловч дипломат алба нь үндэсний аюулгүй байдалд эерэг, сөрөг нөлөөллийн алийг нь ч үзүүлэх боломжтой төрийн тусгай алба тул тагнуулын байгууллагаас санал, зөвлөмж гаргуулан харгалздаг шинэ жишиг тогтоох нь зүйтэй гэж үзэж, хууль эрх зүйн боломжийн хүрээнд ажиллаж байгаа болно.

Иймд нөхцөл байдалд дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана уу гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.179.25.128)
    Ер нь мөнгөнөөс илүү үнэт зүйл байдаг гэдгийг ухаарах цаг болсон шүү!!!! энэ янзаараа улс орон минь хэн ч биш болж магадгүй эрсдэлд очжээ!!! Цаг хугацаа өнгөрүүлж, хуурч, гурилдах бус жинхэнэ утгаар нь өөрчилж байж олон улсад нэрээ цэвэрлэнэ. НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР гэж юутай гашуун ч үнэн үг вэ!!!!
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 15 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 2 цаг 18 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 2 цаг 27 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 2 цаг 29 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 30 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2 цаг 32 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 2 цаг 33 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 2 цаг 34 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 2 цаг 37 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 55 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 58 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 59 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 2 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 4 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 13 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 15 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 22 цаг 17 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 22 цаг 22 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top