x

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуулийн шаардлагад нийцүүлэхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандаж, хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдэв.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхээр зэхэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болж буй гол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл ойлголцолд тулгуурласан байдлаар явагдах нь зүйд нийцнэ.

Монгол Улсын Их Хурлаас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан туршлага бий. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж үзэж болно.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй болдог, эсхүл шүүмжлэл маргаан дагуулдаг энэхүү туршлага нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргах гол шалтгаан, бодит үндэслэл болсон юм.

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь төсөл боловсруулахаасаа эхлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж заасан бол уг зүйлийн 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагатай гэдгийг хуульчилсан.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах тухай” 7451 дүгээр албан бичгээр, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 8/7586 дугаар албан бичгээр тус тус хандаж, утга агуулгын асар зөрүүтэй хоёр төсөл ирүүлсэн тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ТГ/254 дүгээр албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанд тусгайлан хандаж санал өгөх төсөл болон холбогдох бусад материалын эцсийн хувилбарыг ирүүлэхийг хүссэн.

Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй бөгөөд уг төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэвлэлийн мэдээнээс анх олж мэдсэн болно.

Иймд хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авна уу гэжээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 22 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 2 цаг 25 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 2 цаг 34 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 2 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 37 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2 цаг 39 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 2 цаг 39 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 2 цаг 41 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 2 цаг 44 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 22 цаг 2 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 22 цаг 5 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 22 цаг 6 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 8 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 11 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 20 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 21 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 22 цаг 23 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 22 цаг 29 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top