x

Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Үндэсний аудитын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсоно.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн байнгын хорооны хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийх юм.

Мөн Эдийн засгийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайлан болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлтийг сонсоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 11 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 2 цаг 14 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 2 цаг 23 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 2 цаг 25 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цаг 25 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2 цаг 28 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 2 цаг 28 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 2 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 2 цаг 32 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 51 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 53 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 55 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 57 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 59 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 9 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 10 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 22 цаг 12 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 22 цаг 17 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top