x

Д.Цогтбаатар сайдын “шивнээ” юу өгүүлэв

Монгол Улсыг төлөөлж хоёр орны дипломат харилцааг чухалчлан ажиллах ёстой Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын хоёр ажилтан Герман улсад хар тамхи тээвэрлэж яваад баригдсан нь дэлхий нийтэд манай улсыг итгэл даах харилцагч мөн эсэхэд, Монголын дипломат албаны ажилтнуудыг үнэнч шударгаар ажиллаж чадах эсэхэд эргэлзэхүйц түм буман асуултыг тавихад хүргэлээ.

Учир нь, хэдийгээр хар тамхи тээвэрлэсэн л бол ямар хэмжээний их, багыг ярихгүйгээр хариуцлага яригдах ёстой ч энэ удаад гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явсан гэж бодохоор бүүр ч аймшигтай. Иймд цаашид Монголын дипломат алба болон аливаа нэгэн улс орны хилээр нэвтрэх гэж буй монголчуудын өмнө харьцангуй чанга хяналт шалгалтыг даван гарах шаардлага багаар бодоход тулгарч таараа. Ихээр нь яривал, дэлхийн улс орнуудын Монгол Улстай харилцах харилцаанд багагүй бэрхшээл учрах нь ч тодорхой.

Тэгвэл энэхүү баривчилгаа нь тавдугаар сарын 3-ны өдөр болсон бөгөөд өнгөрсөн cap орчмын хугацаанд хяналт шалгалт нь үргэлжилсэн хэдий ч асуудлын эхлэл нь энэ оны нэг сараас магадгүй гурван жилийн өмнө ч тавигдсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, уг мэдээлэлтэй холбоотой нэг чих сортойлгосон мэдээлэл дуулдсан нь Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын энэ оны нэгдүгээр сард Тагнуулын ерөнхий газарт хаяглаж, хүргүүлсэн албан бичиг байлаа.

Тэрбээр уг албан бичигтээ тодорхой улс орнуудад ажиллаж буй дипломат албан хаагчдыг тусгайлан шалгах зайлшгүй шаардлага үүссэн байж болзошгүй тухай дурдсан гэх бөгөөд Тагнуулын ерөнхий газраас уг хүсэлтийн дагуу тодорхой хяналт шалгалтыг эхлүүлээд байсан аж. Үүндээ олон улсын Тагнуулын байгууллагын сүлжээг татан оролцуулаад зогсохгүй Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын нэр бүхий ажилтнуудыг хяналтандаа авсан байсан тухай мэдээлэл ч мөн яригдав.

Нэг ёсны энэхүү ажиллагаа нь зөвхөн Герман улсын Дрезден хотын хуулийн байгууллагынхан илрүүлсэн хэрэг биш бололтой юм. Ямартай ч саяхан л Тайландын эзэн хааны ордноос хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан гурван залуугийн хэрэг монголчуудыг тус улс руу нэвтрэхэд тусгай шалгалтад орохоос өөр гарцгүй хүндрэлтэй байдалд хүргэсэн.

Мөн тус ордонд урд өмнө нь хэзээ ч жуулчид, аялагчдын халаасыг хоослох, гар утсыг нь хулгайлах үйлдэл хийгдэж байгаагүй гэдгээрээ монголчууд жинхэнэ утгаараа “хулгайч үндэстэн” мэтээр дэлхийд зарлагдсан.

Энэ удаад дэлхийн боловсрол эзэмшиж, олон улсын харилцаанд хувь нэмэр оруулах үнэтэй боловсон хүчин гэдгээрээ ялгардаг дипломат албаны ажилтнуудын хувьд зөвхөн эх орондоо төдийгүй дэлхийн улс оронд ч үл итгэгдэх сэжиг бүхий нөхөд болон сэжиглэгдэх нь гарцаагүй.

Гэхдээ энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэрэг зөрчлийг таслан зогсоох гарцаагүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэдгийг Тагнуулын ерөнхий газарт мэдээлсэн “шивнээ” хоёр дипломат албаны ажилтнуудын гэмт хэргийг илрүүлэхэд тус болсон байх талтай аж. Ямартай ч саяхан л “Монгол Улс хар тамхи дамжин өнгөрөгч орноос хэрэглэгч орон боллоо. Цаашид хар тамхины эсрэг бодитой, үр дүнтэй тэмцэхгүй бол удахгүй нийлүүлэгч орон болох нь” гэдэг цагдаагийн байгууллагуудын сэрэмжлүүлэг худлаа биш болох нь үүгээр илрэв.

Тэр дундаа, 70 кг хар тамхи гэдэг нь ердийн нэг хоёр дипломат ажилтны хийх хэрэг бус. Үүний цаана 20 хүн, магадгүй 20 орныг хамарсан сүлжээ ч ажиллаж байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, хар тамхины наймааны сүлжээ гэдэг нь өөрөө аалзны тор нэхэх дайны өргөн бүрэлдэхүүнтэй, олон улсыг дамнасан хууль бус наймаа гэдгийг өнөөдөр хэн хүнгүй дуулж мэдсэн нь гарцаагүй.

Тиймээс цаашид асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлж, жинхэнэ утгаараа онц байдал зарлах цаг ирсэн бололтой. Эс бөгөөс хоёр хүн, цаашлаад 20 хүний гэмт үйлдлийн золиос нь энгийн иргэд болж, гадагшаа гарч ажиллах, суралцах, амьдрах эрх нь ч зөрчигдөхийг үгүйсгэх аргагүй юм. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэдгээр бодвол шүү дээ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 1 цаг 25 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 1 цаг 28 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 1 цаг 37 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 1 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цаг 40 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 1 цаг 42 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 1 цаг 43 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 1 цаг 44 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 1 цаг 47 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 21 цаг 6 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 21 цаг 8 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 21 цаг 9 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 21 цаг 12 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 21 цаг 14 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 21 цаг 24 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 21 цаг 25 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 21 цаг 27 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 21 цаг 32 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top