x

Сонгуулийн хуулийг өөрчлөхөд гишүүдийн эр зориг хэрэгтэй

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэгт төслөө танилцуулжээ. Ажлын хэсэг УИХ-ын гишүүдээс гадна УИХ-д суудалтай намуудын төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал өнгөрөгч 2017 оноос эхлэн яригдсан бөгөөд одоогийн хуулиар гурван сонгуулийг нэг хуулиар явуулж байгаа нь хуулийн хувьд хийдэлтэй байна гэж эрх баригч нам үзсэн хэрэг. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль тус тусдаа хуультай байхаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд монголчууд долоон удаа сонгууль явуулсны дөрвийг нь мажоритариар, нэг удаа холимог, бусдад нь томсгосон тойргоор сонгууль хийсэн байна. Энэ хугацаанд Сонгуулийн хуулийг батлахдаа ихэвчлэн тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар хийж ирсэн байдаг. Өнөөдрийн хувьд ч гэсэн эрх барьж байгаа намд ашигтай тусах байдлыг хамгийн түрүүнд тооцсон нь тодорхой. Гэвч үүний хажуугаар монголчуудын нийтлэг эрх ашиг гэж том зүйл бий. Тэр нь эрх барьж байгаа намын ч гэсэн эрх ашигтай бага ч гэсэн ойртож очиж байвал болоод явчихна гэсэн үш.

Гэхдээ мэдээж ажлын хэсгийн хувьд сонгуулийн тогтолцооны бусад хувилбаруудыг ч гэсэн тооцож үзсэн байна. Одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай тойрог, бүсчилсэн хувилбар, Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох гэсэн дөрвөн хувилбараас гишүүд сонголтоо хийх болох нь. Ажлын хэсгийн хувьд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоон дээр тогтоод байгаа юм байна.

Учир нь өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор хийсэн сонгуулиуд хэтэрхий үрэлгэн зардалтай, тойрогт үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах улс орны эдийн засгийг сулруулж байна хэмээн үзжээ. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа гол асуудал болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгаа чадавхижуулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв хэмээжээ.

Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан ажлын хэсэг дээр улс төрийн намууд, энэ чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг ТББ-уудын зүгээс 280 гаруй санал ирснээс 135 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан байна.

Гэвч хэрэв сонгуулийг нэг том тойргоор явуулахад хүрвэл иргэд саналаа хэрхэн өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ ч гэсэн бас л шинэ сорилт. Сонгуульд оролцож байгаа намуудын нэр дэвшигчдийн жагсаалтыг хэрхэн гаргах, нэг хүн дугуйлах уу, нэлээд хэдийг дугуйлж болох уу? гэх мэтчилэн.

Өнөөг хүртэл сонгуульд тогтмол оролцож байсан намуудаа тооцоод үзэхэд дор хаяж 500-700 нэр дэвшигч гарч, сонгуульд тооцоотой байгаа аж. Тэгэхээр нэр дэвшигчдийн жагсаалтыг намууд дотроо гаргах уу, эсвэл нийтэд ил гаргаад нэр дэвшигч болгон дээр санал авах уу? гэдэг нь хоёр дахь том шалгуур болоод байгаа юм.

Ямартай ч хуулийн төслийг энэ хаврын чуулганы хугацаанд багтаж УИХ-д өргөн бариад ирэх намын чуулганаар хэлэлцэж батлах чигийг ажлын хэсэг барьж байгаа аж. Хуулийн төслийг боловсруулж, үндсэн зарчмаа тогтсон нь сайн хэрэг ч түүнийг хэлэлцэн батлах дээр хамгийн гол асуудал ундардаг. Ялангуяа өнөөдрийнх шиг жижиг тойргоос сонгогдож гарч ирсэн, тойргоо “услах” замаар нэр нөлөөгөө тогтоож ирсэн гишүүдийн хувьд том тойргоос сонгогдож гарч ирэх магадлал хамгийн бага харагдаж таарна. Үүн дээр л гишүүдийн чухам “чин зориг” харагдах байх даа.

Дээр нь томсгосон тойргоор сонгууль явуулах, нэрсийн жагсаалт гаргах асуудал дээр нэр дэвшигчдийн хувьд намын даргаас шууд хамааралтай болоод явчих тал ч бас бий. Үүн дээр ч гэсэн гишүүдийн эсэргүүцэл, эмзэглэл гарч ирэх магадлалтай.

Эцсийн эцэст намын дарга хүн намаа сонгуульд ялуулахын тулд сонгуульд ордог. Үүн дээр өөрийн жижиг эрх ашгаа хойш тавиад өөр том эрх ашгаа урдаа бариад явбал болохгүй юм ч байхгүй л дээ. Санал өгөх, тоолохтой холбоотой техникийн асуудлыг бол хэзээд шийдэж болдог.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 52 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 2 цаг 55 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 3 цаг 4 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 3 цаг 6 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 6 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 3 цаг 9 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 3 цаг 9 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 3 цаг 10 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 3 цаг 13 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 22 цаг 32 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 22 цаг 34 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 22 цаг 36 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 38 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 40 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 50 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 51 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 22 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 22 цаг 58 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top