x

УИХ-ын гишүүд ХОНОЦЫН СЭТГЭЛ гаргаад эхлэх шив

Уг нь үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Гэхдээ Монголын ард түмэн ирэх жилүүдэд үүрэх ачаагаа энэ УИХ-ын гишүүдээр татуулахгүй гээд ч яах билээ, итгээд төрийнхөө жолоог атгуулчихсан хойно.

Гишүүдийн хувьд хэн нь суудалдаа хоноцын сэтгэлээр хандаж, хэн эзний зүтгэл гаргахаараа ялгарахад ердөө л ганц жилийн хугацаа үлдэж. Өнгөрсөн хугацаанд сэтгэл, зүтгэлээрээ ялгарсан үйлдэл нэг бус удаа гаргасан. Энэ удаад тэр бүрийг нуршилгүйгээр УИХ-ын гишүүд ирэх сонгуулийн жил, түүний цаадах хүнд сорилтуудыг хэрхэн харж байгааг авч үзье.

Зүй тогтлоороо улстөрчид ирэх жил сонгогчдодоо хайр зарлах учиртай. Хайр зарлахдаа өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргахгүй мөртлөө төсвийн мөнгийг жинхэнэ утгаар нь цацаж өгнө дөө. Өөрөөр хэлбэл, цаагуураа юу санаж явдгийг баталж буй хуулиуд нь хэлээд өгчихдөг. УИХ өнгөрсөн долоо хоногт 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсөөллийг ач холбогдол өгөлгүй баталж, дараагийн сонгуулиар бүрэлдэх парламентад Монгол Улсын цаашдын асуудлыг даатган орхилоо. УИХ-аас баталсан ирэх гурван жилийн төсвийн төсөөлөл бол Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зураг юм.

Хэлэлцүүлгийн явцад үүнд нээх цаг зав зарцуулахгүйн үүднээс өөрчлөлт хэлэх гишүүн гараагүй бөгөөд анх өргөн барьсан хэлбэрээр нь батлан дараачдаа үлдээв. Засгийн газраас ирэх оны төсвийн орлогыг 11.1 их наяд төгрөг, зарлагыг 13.2 их наяд төгрөг байхаар өргөн мэдүүлснийг ийн УИХ-ын гишүүд таалжээ. Сонгуулийн дүнгээр өөрсдөө парламентын гадна үлдэж ч мэдэх учраас тэдэнд хамгаагүй байж болно. Тэгвэл энд нэг тоо дурдах шаардлагатай нь ирэх жилүүдийн Монгол Улс ашиг олох, эсвэл алдагдал хүлээх эсэх явдал юм.

Төсөв өнгөрсөн оны төгсгөлөөс эхлэн ашигтай гарсаар байтал, 2020 онд улсын төсөвт хоёр их наяд төгрөгийн алдагдал хүлээлгэхээр баталж байгаа нь ч сонгуультай холбоотой байхаар харагдаж эхэллээ. Зөвхөн энэ он гарсаар төсөв 286 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ эерэг байдал уул уурхайн орлого, дотоодын эдийн засгийн идэвхжилийн нөлөөгөөр он дуустал, магадгүй ирэх жилдээ хадгалагдах төлөвийг ажиглагчид ам уралдан хэлж байгаа.

Гэтэл эдийн засаг өсөлттэй үед хөгжлийн төлөвлөгөөгөө ийнхүү хэт том онгорхой цоорхой гарган баталсан нь улстөрчдийн хүссэн дүн, сонгуулийн санхүүжилт байж болох ч улсын ирээдүйн хувьд хэтэрхий өндөр бооцоо байж мэднэ. Нөгөө талаар хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээнээс авахуулаад нийгэм мөнгө шаардаж байгаа нь үнэн.

Харин нэг их наяд гаруй төгрөгөөр 20 орчим аймгийн төвөө нийслэлтэйгээ холбосон туршлагатай улсын хувьд ирэх сонгуульд хэтэрхий өндөр өртгөөр оролцохоор муйхарлаж буйгийн илрэл хоёр их наядын том цоорхой биш гэж үү. Үүнийг хоноцын сэтгэлээр хандлаа гэхээс өөр юу гэж үзэх билээ. Энэ нь 2021 -2022 оны төсвийн төсөөллөөс харагдах бөгөөд сонгуульд ялалт байгуулчихвал ганцхан жилийн дотор алдагдлаа нэг их наяд төгрөгөөр бууруулчихна гэж тооцоолжээ.

Тэр үед дааж давшгүй гадаад өрөө дахин зээл хийж санхүүжүүлэхээр төлөвлөсөн улсын хувьд бас л хэт том тоо шүү. Үүний оронд их наядаар зодож сонгуульдахгүй, их хаадаараа авгайлсан бондуудаа төлөх хуримтлал бий болгох улс төрийн зориг гаргах гишүүн энэ УИХ-д даанч алга. Ирэх жилүүдэд үүрэх өндөр дүнтэй өрийн шаардлагаар бол УИХ-ын гишүүд ирэх аравдугаар сард 2020 оны төсвийг батлахдаа, одоогийн төсөөллөө үндсээр нь өөрчилж таарна.

Харин энэ удаад ирэх жилийн төсвийн зардлыг хэт хөөсрүүлж, маш том алдагдал хүлээлгэхээр тооцсоныг үзэхэд, сонгуулиас цааш бидэнд хамаагүй үзэж байгаа бололтой. Учир нь Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд түүхэндээ байгаагүй буюу 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлнө.

Тодруулбал, 2021 онд Мазаалай бондын 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.долларын Чингис бонд, 2023 онд 600 сая. ам.долларын Хуралдай бонд, 2024 онд 800 сая ам.долларын Гэрэгэ бондын төлбөрийг хийх хуваарьтай байгаа. Үүн дээр хувийн хэвшлийн гадаад өрийг нэмэхэд, монголчууд гаднынханд нийтдээ 28.7 тэрбум ам.долларын өртэй гэдэг тоон мэдээлэл бий.

Энэ нь манай улсын гадаад валютын нөөцөөс 8.1 дахин их үзүүлэлт бөгөөд одоогоор Монголбанкны нөөцөд 3.6 тэрбум ам.доллар байгаа. Үндсэндээ Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 14.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарсан байдаг. Эдгээр өрийн дийлэнхийг гадаад зах зээл дээр дахин санхүүжүүлэх буюу өрийг өрөөр дарахаас өөр аргагүй.

Тиймээс төсвийн алдагдлаа бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, олон улсын түншүүддээ амласан амлалтаа биелүүлэх шаардлагатай байгаа. Үүний тулд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө өмнө авсан амлалт, үүргээ биелүүлэх нь илүү чухал баймаар юм.

Сүүлийн гурван жилд барьсан санхүүгийн сахилга батаа цаашид ч үргэлжлүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хөрөнгө оруулагчид, рейтинг тогтоогч байгууллагууд анхааралтай харж байгаа. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гадаад валютын албан нөөцөө 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг аль эрт гаргачихсан юм.

2021-2024 онд төлөх өрөө эдийн засагт дарамт учруулахгүйгээр өрийн менежмент хийхээр төлөвлөж буйгаа дээрх тогтоолуудын хамт батлуулсан Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигтээ дурдсан байна. Тэр болгонд нь төсвийн сахилга бат гэдэг нэгдүгээрт бичигдсэн байх юм. Гэтэл Үндэсний аудитын газраас 2016-2018 оны улсын өрийн удирдлагад хийсэн дүгнэлтдээ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан 2018 оноос хойш Засгийн газрын өр буурсан ч гадаад зээллэг өндөр түвшинд хэвээр байгааг анхааруулсан.

Түүнчлэн УИХ-д Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангуулахыг зөвлөсөн шигээ Ерөнхий сайдад төсвийн үргүй ашиггүй зардлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах санал хүргүүлжээ.

Мөн дээрх баримт бичгүүдэд 2020-2022 оны эдийн засгийн өсөлтийг зургаан хувь гэж тооцсон байгаа юм. Энэ нь 2018 оны гүйцэтгэлээс нэг, 2019 оны өсөлтийн төлөвөөс хоёр хувиар бага дүн болж байна. Азийн хөгжлийн банк хамгийн сүүлд гаргасан тайландаа Монгол Улсын эдийн засаг 2019-2020 онд зургаан хувиас өндөр өснө хэмээн таамагласнаа танилцуулсан.

Тэгвэл манай Засгийн газартай хамтран эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ОУВС манай эдийн засгийн өсөлтийг найм хувиар зураглахдаа төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давна гэж лав тооцоогүй. Дэлхийн банк ч Монголын эдийн засгийг найман хувийн өсөлт үзүүлнэ гэж харж байгаа бөгөөд удааширсан тохиолдолд зургаагаас өндөр гэж харсан.

Харин энэ УИХ-ын гишүүд юу гэж харж байгаа нь ирэх өдрүүдэд улам бүр тодрох биз. Магадгүй, манай улсын эдийн засаг 2016 онд 1.2 хувьтай болж хүндхэн байдалд ороод байсан үеийг санагалзсан юм болов уу.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 2 цаг 52 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 2 цаг 55 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 3 цаг 4 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 3 цаг 6 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 7 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 3 цаг 9 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 3 цаг 10 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 3 цаг 11 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 3 цаг 14 мин Элит үрийг бойжуулж эхэллээ 22 цаг 32 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 22 цаг 35 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 22 цаг 36 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 22 цаг 39 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 22 цаг 41 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 22 цаг 51 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 22 цаг 52 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 22 цаг 54 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 22 цаг 59 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Өчигдөр 09 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ Өчигдөр 09 цаг 40 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top