Францын Ubisoft Entertainment компанийн хувьцаа Парисын бирж дээр түүнийг худалдах гэж байгаа мэдээлэл гарсны дараа шууд 33%-иар өслөө гэж Bloomberg мэдээлэв.
Учир нь хятадын TencentHoldingsба Ubisoft — GuillemotBrothersкомпанийг үндэслэгчийн гэр бүл компаниас Ubisoft хувьцааг бүгдийг худалдан авах хүсэлтэй байна. Одоохондоо Tencent ба Гиймогийн гэр бүл минаторийн эзэд бөгөөд хятад компанид 9,2%, үндэслэгчийн гэр бүлд 20,5% нь атгагдаж байгаа юм.
Энэ оны эхнээс Ubisoft хувьцаа 40%-иар буусан ба есдүгээр сарын сүүлчээр ерөнхийдөө сүүлийн арван жилийн хамгийн доод төвшинд хүрчээ.
Одоо компанийг €1,8 тэрбум евро буюу $2 тэрбум долларын орчимд үнэлж байна.
Энэ санхүүгийн улирлын дүгнэлт шинжилгээ нь байдлыг хүндрүүлжээ. Assassin’s Creed Shadows тоглоомын танилцуулгыг хойшлуулсан мөн Star Wars Outlaws тоглоомын худалдаа явуургүй байгаа нь асуудлыг гүнзгийрүүлэв.
Одоогоор талууд хувьцаа арилжих боломжийн талаар үгээ хэлээгүй байна.
Эх сурвалж:officelife.media