x

Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана

Дэлхийн хэмжээний юникорн компанийг Монголоос “төрүүлэх” зорилгынхоо хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хувийн хэвшлийн төлөөллийг баасан гараг бүр хүлээн авч, шийдэлтэй уулзалт зохион байгуулж байна.

Тухайлбал, “Рүүкий системс” ХХК, ICT групп, “Metacog” ХХК, “Номадик Бэйр Гэймс” ХХК-ийн төлөөллүүдтэй өчигдөр уулзаж, санал солилцов. “Рүүкий системс” компани нь ухаалаг зогсоолын систем бүтээсэн нь олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, амжилттай явж байгаа. Өгөгдлийг ашиглан, тендерийн нээлттэй систем бий болгох, Засгийн газрын 11-11 төвийн өгөгдлийн баазыг ангилж, олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй тэд яамтай хамтран мэдээллийн технологийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн, 76 охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэдэг ICT групп 2011 онд байгуулагдсан цагаасаа өдий хүртэл 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, 3 сая гаруй хэрэглэгчдэд хүргэжээ. Тэд салбарын хүний нөөц, экспортын бүтээгдэхүүн гаргах асуудлыг сайдад уламжлаад, монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар сайжруулахыг зорьж, энэ чиглэлийн суурь систем, бүтээгдэхүүнүүд нэгдсэн стандарттай болох талаар санал солилцлоо.

Харин “Metacog”  хүний нөөцийн цогц систем бүрдүүлснийг Монголын топ 50 компани ашиглаж байгааг дуулгав. Платформыхоо англи хувилбарыг хийж, АНУ-ын зах зээлд гаргах зорилготойгоо салбарын сайдад дуулгаж, хамтран ажиллахыг хүслээ.

Энэ удаагийн уулзалтад ирсэн дөрөв дэх компани нь дэлхий даяар 50 сая татагдсан тоглоом үйлдвэрлэсэн “Номадик Бэйр Гэймс” ХХК юм. Тэд өнгөрсөн 5 жилд 150 гаруй тоглоом үйлдвэрлэсэнээс дөрөв нь олон улсад гарчээ.  Орлогоо АНУ-ын зах зээлээс бүрдүүлдэг тус компани Монголын хамгийн том юникорн компани болох зорилготой ажиллаж байгааг захирал Б.Төрболд тэмдэглэлээ. Тэрбээр дэлхийн тоглоомын зах зээлд маш их боломж байгаа ч эрсдэл их тул хууль эрх зүйн орчинд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг сайдаасаа хүсэв.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яам бол салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг төрийн захиргааны байгууллага. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийг өнгөрсөн 6 дугаар сард УИХ-аар батлуулсантай холбоотой дотоодын программ хангамжийн компаниудыг дэмжих, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, стартапуудыг дэлхийд гаргахад нь дэмжиж, хамтарч ажиллана” хэмээн онцолсныг тус яам мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 2 цаг 0 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 2 цаг 1 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 2 цаг 5 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 2 цаг 8 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 2 цаг 10 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 2 цаг 13 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 2 цаг 16 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 2 цаг 19 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 5 цаг 12 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 5 цаг 38 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 5 цаг 42 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 5 цаг 45 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 5 цаг 48 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 5 цаг 49 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 5 цаг 51 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 5 цаг 52 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 5 цаг 53 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 5 цаг 54 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 5 цаг 56 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 5 цаг 56 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top