x

Финландад бэлэглэсэн хоёр пандаг буцаахаар болжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2017 онд айлчлах үеэрээ Финланд улсад бэлэглэсэн хоёр хулсны баавгайг Хятадад буцаан өгөхөөр болсон тухай “Эхтяри” амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.

“Бид Хятадын түншүүдээсээ чухал тусламж дэмжлэгийг хүлээн авсан билээ. Бидний зорилго бол олон улсын хөтөлбөрийн хүрээнд аварга пандаг хамгаалах явдал байсан. Харамсалтай нь, бид панда баавгайнуудыг буцаан өгөх шийдвэрийг гаргахаас аргагүйд хүрлээ” гэж тус амьтны хүрээлэнгийн дарга Ристо Сивонен ярьсан байна. 

Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь коронавирусний цар тахал болон Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас жил бүр ирэх жуулчдын тоо буурсан, мөн инфляц болон бодлогын хүү өссөн зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой ажээ. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан амьтны хүрээлэнгийнхэн панда баавгайнуудыг үргэлжлүүлэн тэжээх боломжгүй болсон байна. Хулсны баавгайнуудыг энэ онд багтаан буцаах ажээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2017 онд Финландад айлчлах үеэрээ бэлэглэсэн хулсны баавгайнуудыг 2018 оны нэгдүгээр сарын дундуур Хельсинки хотод, дараа нь Финландын нийслэлээс 350 км-ын зайд орших "Эхтяри" амьтны хүрээлэнд аваачжээ. 

Дундуураа урсдаг голтой асар том газрыг амьтдад зориулан гаргаж, тусгай павильон босгон “Пандагийн байшин” хэмээн нэрлэжээ. Хулсны баавгайнуудыг авчирсны дараа амьтны хүрээлэн жил бүр 280 мянган зочин хүлээж авна гэж тооцоолж байв. Пандануудыг Финландад 15 жилийн түрээсийн гэрээгээр илгээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 9 цаг 59 мин Хамгийн сайн халамж бол ажлын байр 14 цаг 1 мин Он шилжих мөчид нийтийн тээврийн 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ 14 цаг 7 мин Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүллээ 14 цаг 22 мин 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ 14 цаг 29 мин Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? 14 цаг 42 мин Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол гишүүнийг эгүүлэн татахгүй 15 цаг 17 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 16 цаг 1 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 2024-12-27 Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 2024-12-27 ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 2024-12-27 Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 2024-12-27 Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 2024-12-27 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2024-12-27 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2024-12-27 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 2024-12-27 МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 2024-12-27 Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2024-12-26 Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 2024-12-26
iИх уншсан
Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ... “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал...
Top