x

5G сүлжээний туршилтын станцууд нийслэлийн төв хэсгүүдэд аслаа

Юнител групп Монгол орон даяар 5G сүлжээг нэвтрүүлэхээр 2022 оноос эхлэн үе шаттайгаар туршилт хийж, туршилтын станцуудыг асаан сүлжээний чанар, хэрэглээг хянаж байна. 

Тэд саяхан 5G сүлжээний туршилтын станцуудаа Улаанбаатар хотын төв хэсгүүдэд дахин асааж, биллинг системээ туршиж эхэлжээ. Сүлжээнд холбогдсоноор таны интернэт хэрэглээнээс хамааран дата багцын үлдэгдлээс хасагдах тул Юнителийн хэрэглэгч та бүхэн дата хэрэглээгээ хянахыг зөвлөж байна.

Та гар утасныхаа сүлжээний тохиргоог 5G-4G, 4G-5G сүлжээ рүү шилжүүлэх боломжтой бөгөөд дараах зааврын дагуу хийгээрэй.

зураг

Улаанбаатар хот дахь 5G сүлжээний туршилтын станцуудын байршил:

  1. Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл зам дагуу
  2. 100 айлаас Зайсан хүртэлх зам дагуу
  3. Сүхбаатарын талбай
  4. Юнител - Дата центр
  5. Сентрал Тауэр 3, 4-р давхар
  6. Шангри-Ла худалдааны төвийн 3, 4-р давхар
  7. Засгийн газрын ордон
  8. Галерей - Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв
  9. МУИС-ийн номын сан
  10. Багшийн дээд
  11. УИД-ийн урд Фонтан
  12. Ялалтын талбай
  13. Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн
  14. Үндэсний соёл амралтын хүрээлэн (Парк)
  15. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
  16. Нисэх
  17. Яармаг, Шүншиг Вилла
  18. Хайлааст, Дэнжийн 1000
  19. Баянхошуу овооны гудамж
  20. Ханын материал - 30 байр
  21. Скай Ресорт
  22. Сандэй плаза
  23. Дүнжингарав худалдааны төв
  24. Нарантуул захын урд

Юнител групп хамгийн анх 5G сүлжээний туршилтын станцыг 2022 онд Улаанбаатар хотын төв талбайд асааж байсан бол 2023 оноос аймгуудын төв талбайд асааж, шаардлагатай туршилтуудыг үе шаттайгаар хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 1 цаг 52 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 1 цаг 54 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 1 цаг 57 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 2 цаг 1 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 2 цаг 3 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 2 цаг 6 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 2 цаг 9 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 2 цаг 11 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 5 цаг 4 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 5 цаг 31 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 5 цаг 35 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 5 цаг 37 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 5 цаг 40 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 5 цаг 42 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 5 цаг 43 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 5 цаг 44 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 5 цаг 45 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 5 цаг 46 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 5 цаг 48 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 5 цаг 49 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top