x

“SpaceX” хоёр жилийн дотор Ангараг руу таван хөлөг хөөргөнө

“SpaceX” компани хоёр жилийн дотор Ангараг гараг​​ руу таван сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск X хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэ сарын эхээр тэрбээр мэдэгдэхдээ, хоёр жилийн дотор Ангараг руу “Starship” хөлгийг хөөргөнө гэсэн юм. 

И.Маск ням гарагт хэлэхдээ "Анхны жолоодлогот нислэгийн хугацаа нь эдгээр нислэгийн амжилтаас хамаарах бөгөөд амжилттай газардвал дөрвөн жилийн дараа жолоодлогот нислэг үйлдэх болно. Гэсэн хэдий ч саад бэрхшээл тулгарвал жолоодлогот нислэгийг дахин хоёр жилээр хойшлуулна" гэлээ.

“Starship” хөлгийг хөөргөх товыг байнга өөрчилдөг И.Маск энэ оны эхээр мэдэгдэхдээ, Ангараг дээр “Starship” хөлгийг  таван жилийн дотор газардуулж, сансрын нисгэгчдийг долоон жилийн дотор тус гараг дээр буулгана гэж байв.

Энэ оны зургаадугаар сард “Starship” хөлгийн дөрөв дэх туршилт амжилттай болж, Энэтхэгийн далайд зөөлөн газардсан юм. 2020-иод оны сүүлчээр Сар руу хүмүүс болон ачаа илгээх, улмаар Ангараг гараг руу нисэж чадах том, олон зориулалт бүхий шинэ үеийн сансрын хөлөг бүтээхийн тулд И.Маск “Starship” хөлөгт ихээхэн найдлага тавьж байгаа юм.

Энэ оны эхээр НАСА “SpaceX”-ийн “Starship”-ийг ашиглан сүүлийн хагас зуун жилийн хугацаанд Саран дээр анх удаа сансрын нисгэгчдийг буулгах төлөвлөгөөгөө 2026 оны есдүгээр сар хүртэл хойшлуулсан юм. Өмнө нь энэ ажиллагааг 2025 оны сүүлчээр явуулахаар төлөвлөж байв.

Түүнчлэн зургаадугаар сард Японы тэрбумтан Юсакү Маэзава “Starship” хөлгөөр Сар руу аялах төлөвлөгөөгөө сансрын хөлгийг хөөргөх хугацааг хойшлуулсан, мөн “ойрын хугацаанд хөөргөх тодорхой хуваарь” байхгүй учраас цуцалсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 2 цаг 15 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 2 цаг 16 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 2 цаг 20 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 2 цаг 23 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 2 цаг 25 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 2 цаг 28 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 2 цаг 32 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 2 цаг 34 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 5 цаг 27 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 5 цаг 53 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 5 цаг 57 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 6 цаг 0 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 6 цаг 3 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 6 цаг 4 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 6 цаг 6 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 6 цаг 7 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 6 цаг 8 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 6 цаг 9 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 11 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 6 цаг 11 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top