x

АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын USAP-CMA хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтад амжилттай хамрагдлаа.

Ингэснээр манай улс олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжтой болсныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа мэдээлэв.

Улмаар ICAO-гаас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж, шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ батлаад буйг дуулгалаа.

Олон улсын байгууллагын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтын дагуу мөн Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар энэ оны 4 дүгээр сарын 26-нд байгуулсныг мөн мэдээллээ.   

Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд байгуулагдан орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна. 

АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компаниас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг мөн энэ оны 6 дугаар сард Монгол Улсад ирж, ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, IASA-гийн аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.

Түүнчлэн алсын зайд буюу АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр ширхэг “Боинг-787-9 Dreamliner” агаарын хөлгийг МИАТ ТӨХК оруулж ирсэн. Эдгээр хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй аж.

Олон улсын үйл ажиллагааны аудитын болон аюулгүй ажиллагааны 3 үе шаттай шалгалтын үйл явц, дүн болон хоёр талын харилцан хамааралтай холбоотойгоор одоогоор манай улсаас АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэх хугацааг товлох, тодорхой хэлэх боломжгүй байгааг хэллээ.

ИНЕГ-ын удирдлага олон улсын нислэгийн чиглэл, нислэг үйлдэх давтамж нэмэгджээ. Тодруулбал:

  • Монгол Улс, БНСУ-ын хооронд 7 хоногт нийт 75 нислэг буюу өдөрт дунджаар 12 нислэг,
  • Монгол-Японы хооронд 7 хоногт 20,
  • Монгол-Турк улсын хооронд 7 хоногт 8 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлжээ.  

 

​​​​​​​Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 2 цаг 25 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 2 цаг 26 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 2 цаг 30 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 2 цаг 33 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 2 цаг 35 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 2 цаг 38 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 2 цаг 41 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 2 цаг 44 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 5 цаг 36 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 6 цаг 3 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 6 цаг 7 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 6 цаг 10 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 6 цаг 13 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 6 цаг 14 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 6 цаг 15 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 6 цаг 17 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 6 цаг 18 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 6 цаг 19 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 20 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 6 цаг 21 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top