Америкийн SpaceX сансарын компанийн инженер 30 настай Сара Гиллис хувийн сансарын нислэгийн Polaris Dawn аяны хүрээнд есдүгээр сарын 12-нд задгай сансарт гарсан дэлхийн анхны жуулчин болов. Дараагийн өдөр нь олон нийтийн сүлжээнүүдээр нэг ролик тараагдаж түүнд Галлис тойрог замаас «Оддын дайн: Хүчний сэрэлт» киноны дууг хийлээр тоглон үзүүлжээ.
«Манай үзэсгэлэнт гараг Дэлхийг тойрон тав хоног аялах зуураа бид хөгжмийн онцгой агшинг та бүгдтэй хуваалцах гэсэн юм. Дэлхийн авъяастнуудыг нэгтгэсэн энэ тоглолт нь дэлхийн хүүхдүүдийн боломж, тэвчээрийг онцлон эв нэгдэл, найдлагыг билгэдэж байгаа юм» хэмээн роликийн эхлэлд Гиллис хэлжээ.
Задгай сансарт гарахаас өмнө тэр Crew Dragon хөлгийн бүхээгт хийгдсэн бололтой бичлэгийг АНУ, Бразили, Уганда, Швед, Венесуэла, Гаитийн залуусын хамтлагуудын тоглолтын хэсгээр чимэглэгдлээ. Галлис болон бусад хөгжимчдийн тоглосон «Тема Рэй» бүтээлийг зохиогч Жон Уильяас үзэгдлээ. Роликийн төгсгөлд багийн гурван гишүүн Polaris Dawn хөлгийн дарга бөгөөд уг нислэгийг зохион байгуулж ивээн тэтгэсэн тэрбумтан Жаред Айзерман, нисгэгч Скот Потит, аяны мэргэжилтэн эмэгтэй Анна Менон нарыг харуулжээ.
Энэ ер бусын роликийг Polaris Dawn аяныхан буяны хандив цуглуулж байгаа Мемфис хотын Сент-Жуд эмнэлэг мөн «олон нийтийн эерэг үр дүнг» бүтээхийн тулд хөгжмийн боловсролыг зүтгүүлэх El Sistema USA санаачлагатай хамтран гаргаж байгаа ажээ.
Crew Dragon хөлгийн дэлхий орчмын 1400 км-ын оргилтой эллиптик тойргоор хийж байгаа нислэг есдүгээр сарын 15-нд буух төлөвлөгөөтэй бөгөөд энэ материал танд очих цагт тэд ер бусын нислэгээ дуусгасан байх ёстой.
Эх сурвалж: Polaris Program