x

Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ

Төрийн байгууллагын машины улсын дугаарыг цэнхэр дэвсгэртэй болгох ажил өнгөрсөн онд эхэлсэн.

АТҮТ-өөс мэдээлснээр уг ажлын гүйцэтгэл 45 хувьд хүрчээ. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлтэй 8,100 тээврийн хэрэгсэл улсын дугаарын дэвсгэр өнгийг солиулж, цэнхэр болгожээ. Эдгээрээс ачааны машин 1,406, автобус 1,657, суудлын машин 3,413, механизм 290 байна.

ЗТХЯ-наас “Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.

Цэнхэр өнгөтэй улсын дугаартай машинаар баар, ресторан, дэлгүүр хэсээд, сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэсэн бол Төрийн хэмнэлтийн хуулиар хариуцлага тооцно. Нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрх олгохгүй” гэж мэдээлсэн.

Улсын хэмжээнд 1,700 орчим төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн 14,000 машин төрд бүртгэгджээ. Статистик мэдээллээр манай улсад дипломат албаны 487 гаруй машин улаан өнгийн, уул уурхайн 72,000 машин механизмын улсын дугаар хар өнгөтэй байна.

Харин 600 орчим эко буюу цахилгаан машиных ногоон, нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси шар өнгийн дэвсгэртэй улсын дугаартай аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана 2 цаг 27 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД 2 цаг 51 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 2 цаг 58 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа 3 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ 3 цаг 2 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 12 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна 3 цаг 13 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна 3 цаг 32 мин Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна 3 цаг 48 мин “Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан" 4 цаг 2 мин "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана 4 цаг 12 мин "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана 4 цаг 27 мин Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 4 цаг 58 мин Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуургатай байна 5 цаг 29 мин Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо 6 цаг 57 мин А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 10 цаг 54 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа Өчигдөр 18 цаг 33 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана Өчигдөр 17 цаг 39 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана Өчигдөр 15 цаг 56 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна Өчигдөр 15 цаг 51 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top