x

Дархан-Уул аймагт нүүдлийн эмнэлэг ажиллуулан иргэдийг эрт илрүүлэгт хамруулж байна

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн эмч нарын баг Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Эрүүл Мэндийн Яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа аж.

Энэ хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд нүүдлийн эмнэлгээр үйлчилж эрт илрүүлэгт иргэдийг хамруулж байна.

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгт нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байгаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд

  • 0-17 насны хүүхдийн 66 хувь

  • 18-аас дээш насныхны 27.7 хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ. 

Хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг үүднээс эмч нарын багийг хөдөөгийн сумдад ажиллуулж буй юм.

Эрт илрүүлэгт хамрагдсанаар өвчнийг эрт үед нь илрүүлэх ингэснээр амьдралын чанарыг дээшлүүлэх, урт наслах боломж бүрдэх олон давуу талтай учраас үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга иргэдэд уриалав.

Мөн эрт илрүүлэгт хамрагдахаар ирсэн иргэд “Манай суманд эрт илрүүлэх үзлэг хийхээр эмч нарын баг ирсэнд баяртай байна. Тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн.

Тэр бүр аймгийн төв орох боломжгүй бидний хувьд нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж ажиллаж байгаа нь үнэхээр талархууштай байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана 6 цаг 53 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД 7 цаг 17 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 7 цаг 24 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа 7 цаг 26 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ 7 цаг 28 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 38 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна 7 цаг 39 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна 7 цаг 58 мин Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна 8 цаг 14 мин “Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан" 8 цаг 28 мин "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана 8 цаг 38 мин "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана 8 цаг 53 мин Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 9 цаг 24 мин Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуургатай байна 9 цаг 55 мин Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо 11 цаг 23 мин А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 15 цаг 20 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа Уржигдар 18 цаг 33 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана Уржигдар 17 цаг 39 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана Уржигдар 15 цаг 56 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна Уржигдар 15 цаг 51 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал...
Top