x

Олон эмд тэсвэртэй эпилепси оноштой хүнд УГТЭ-ийнхэн тэнэгч мэдрэлийг цочроох төхөөрөмжийг амжилттай суулгав

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг(УГТЭ) Монгол Улсад анх удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох суулгац суулгах мэс заслыг энэ сарын 16-нд амжилттай хийлээ.

Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын Changqin Liu зочин профессорын хамтаар уналт таталт оноштой долоон настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулсан байна.

Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас зургаан настайгаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчид энэхүү эмчилгээг амжилттай хийжээ.

Вагус буюу тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох (VNS) хэрэгслийг суулган, цахилгаан өдөөлт хийх замаар эпилепсийн уналт таталтыг хянаж бууруулдаг, өвчтөнд зовуурь, эрсдэл багатай дэвшилтэт технологийн нэг бөгөөд олон улсын практикт ялангуяа эдгэрэлт муутай уналт таталт (эпилепси) өвчний үеийн эмчилгээний нэг сонголт болж өргөнөөр нэвтэрсэн юм.

Гавлын мэс засал хийхэд тохиромжгүй таталтуудэсвэл эпилепсийн голомтот тайралтын дараа үлдсэн уналтын үед илүү үр дүнтэй бөгөөд гавлын нээлттэй мэс засал хийлгэх, эсвэл эпилепсийн эсрэг эмийг их тунгаар хэрэглэхээс илүү тархи болоод бие махбодод хөнөөл багатай эмчилгээ болдог ач холбогдолтой

Эмчлүүлэгч хагалгааны дараах хоёр дахь хоногт энгийн тасаг руу шилжсэн, биеийн байдал сайн, мэдрэл цочроогч төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 9 цаг 31 мин Хамгийн сайн халамж бол ажлын байр 13 цаг 33 мин Он шилжих мөчид нийтийн тээврийн 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ 13 цаг 40 мин Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүллээ 13 цаг 54 мин 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ 14 цаг 2 мин Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? 14 цаг 14 мин Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол гишүүнийг эгүүлэн татахгүй 14 цаг 49 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 14 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 15 цаг 34 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 2024-12-27 Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 2024-12-27 ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 2024-12-27 Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 2024-12-27 Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 2024-12-27 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2024-12-27 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2024-12-27 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 2024-12-27 МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 2024-12-27 Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2024-12-26 Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 2024-12-26
iИх уншсан
Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ... “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал...
Top