x

С.Бямбацогт: Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх хуулийг хэлэлцэн батлуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулгын хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаан 13 удаа хуралджээ. Мөн Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч гурван удаа, нийт 16 удаа хуралдаж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар нийт 91 хуулийн төсөл, УИХ тогтоол долоо, байнгын хорооны тогтоол 10-ыг хэлэлцжээ.

Харин намрын чуулганаар хэлэлцсэн онцлох хуулиудын талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Тэрээр "Инновац цахим бодлогын байнгын хороотой хамтарч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай гэдэг гурван том хуулийг батлуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулиар төрийн байгууллагын хүний нөөцийн ил тод байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны хүрээнд мэдээллийг ил тод байлгахаар заасан байдаг. Гэвч төрийн байгууллагууд мэдээллээ харилцан адилгүй ил болгодог, зарим мэдээллээ албаны нууц гэдэг тамга дараад нуучихдаг. Тиймээс энэ хуулийг өөрчлөх шаардлага бий болсон. Уг хуулийн өөрчлөлтөөр төрийн байгууллагууд өөрийн үзэмжээр мэдээллээ нууцад оруулдаг байсныг өөрчилж нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар зохицуулсан.

Түүнчлэн таван төрлийн 68 мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгаж, шинэчилж байхыг мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгон хуульчилсан.

Тухайлбал, төрийн байгууллагууд сул орон тоо, тендерт шалгарсан болон шалгараагүй тухай, улсын зардлаар суралцсан тухай зэрэг мэдээллийг ил болгож байгаа.

Харин гэмт хэрэг зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зэрэг асуудлууд хаалттай байхаар заасан.

Мөн төр өөрт нь байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байх зохицуулалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулдаг байдлыг таслан зогсоож байгаа.

Дараагийн хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Үүнд хүний хувийн мэдээлэл болон хүний нууц мэдээлэл гэж юу гэдгийг тодорхойлж өгсөн. Өмнө хувийн мэдээллээ иргэн өөрөө хариуцдаг байсан бол энэхүү хуулийг уг мэдээллийг хадгалж байсан төр, төрийн албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээдэг болсон. Өөрөөр хэлбэл, хүний хувийн нууцыг хуулиар хамгаалдаг болсон.

Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг болон хүний эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж ангилсан. Тодруулбал, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн тухайд 10 жилийн өмнө баталсан энэ хуулийг өнөө цагийн техник, технологийн дэвшилд нийцүүлэн өөрчлөхөөр шинэчлэн баталсан. Төрийн үйлчилгээг гар утас, цахим төхөөрөмжөөсөө цахим гарын үсгээрээ баталгаажуулснаар байгаа газраасаа авах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ дээрх хууль чухал ач холбогдолтой болсон" гэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд яллагдагч, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй байсныг өргөжүүлж хохирогч тал,  түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өмгөөлөгч нь шүүхийн шийдвэр гарсан асуудлаар гомдол гаргах, давж заалдах, прокурорт эсэргүүцэл  бичих эрхтэй болгосон гэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрхийн талаарх заалтуудыг хангахаар дээрх хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг онцоллоо.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” /2021 оны 76 дугаар/, “Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийн тухай” /2021 оны 80 дугаар/, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” /2021 оны 90 дүгээр/, “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 92 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” /2021 оны 95 дугаар/, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” /2021 оны 96 дугаар/, “Хуулийн төсөл буцаах тухай” /2022 оны 03 дугаар/ Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

Харин ирэх Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас Архидан согтуурахтай тэмцэх хуулийг онцлов.

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт "Энэ бол маш том, чухал хууль. Өнөөдрийн нийгэмд архидалд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх асуудлыг шинэ шатанд гаргах шаардлага бий болоод байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 24 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 50 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 54 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 57 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 1 цаг 0 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 1 цаг 1 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 1 цаг 3 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 1 цаг 4 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 5 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 6 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 8 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 8 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 2 цаг 52 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 2 цаг 54 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 2 цаг 55 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 2 цаг 57 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 2 цаг 58 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 9 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 15 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү...
Top