Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон түүний Өмнөд Солонгос дахь Ардчилсан нам хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гэж нэрлэгдээл буй зүйлсэд хууль ёсны хариуцлага тооцно гэж хэдэн сарын турш амласан. Гэхдээ хууль тогтоогчид яг юуг худал мэдээлэл гэж үзэхийг хуульчлан тогтоож чадахгүй, маргаантай байгаа учраас энэхүү хуулийн төслийг хойшлуулахаар санал нэгджээ.
Парламентад олонхийг эзэлдэг Ерөнхийлөгч Мүүний нам өнгөрсөн наймдугаар сард хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд энэ нь 5 жилийн бүрэн эрхийн хугацаа нь ирэх тавдугаар сард дуусахаас өмнө засаг захиргааныхаа хийсэн томоохон шинэчлэлийн нэг гэж тооцсон юм.
Энэхүү хуулийн төсөл нь дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон улсын эрхийн байгууллагуудын эсэргүүцлийг өдөөж, сэтгүүлчдийг авлигын хэргийн мөрдөн шалгахаас татгалзаж, хэвлэлийн эрх чөлөөнд хүйтнээр нөлөөлөх болно гэж анхааруулжээ.
Батлагдаагүй мэдээ мэдээлэл олноор тархсан нь зөвхөн Өмнөд Солонгост тохиолддог зүйл биш юм. Илүү олон хүмүүс онлайн мэдээ уншиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авсан мэдээгээ үнэн зөв, найдвартай гэж үздэг тул ташаа мэдээллийн асуудал дэлхий нийтийн толгойны өвчин болж, улс төрийн хуваагдлыг гүнзгийрүүлж, сонгуулийн шударга байдлыг хадгалах, тахлын эсрэг тэмцэх хүчин чармайлтыг улам хүндрүүлж байна.
Гэвч Засгийн газруудаас ташаа мэдээллийн урсгалыг таслан зогсоохыг оролдож байгаа нь үг хэлэх эрх чөлөө, цензур, ардчиллын хувьд ухралт хийж байна хэмээн шалаанд унажээ.
Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид "хуурамч мэдээ" гэж нэрлэсэн авлигын талаар эх сурвалж муутай мэдээллүүдийг Өмнөд Солонгост сонин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахгүй өдөр бараг л олдохгүй. Ерөнхийлөгч Мүүний гол холбоотон Чо Кук 2019 онд ёс зүйн хэм хэмжээ алдсан, гэр бүлийнхэн нь санхүүгийн буруутай үйлдэл хийсэн гэх үндэслэлээр Хууль зүйн сайдын албан тушаалаасаа огцорсны дараа тэмцэл улам ширүүссэн юм. Энэхүү дуулиан нь Ерөнхийлөгч Мүүний удирдлагыг цочирдуулсан бөгөөд ноён Чогийн дэмжигчид болон шүүмжлэгчид олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийн тулд хуурамч мэдээлэл тараасан гэж бие биенээ ихэд буруутгаж байсан юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com