Фэйсбүүкийн дотоод баримт бичгийг сэтгүүлчдэд илгээсэн шүгэл үлээгч Фрэнсис Хауген Конгрессын өмнө өгсөн мэдүүлэгтээ технологийн аварга компанийг "ашиг орлогоо хэрэглэгчдийнхээ өмнө тавьсан" гэж буруутгаж, Конгресст хөндлөнгийн оролцоо шаардлагатай гэж мэдэгджээ.
Тэрээр "Тэдэнд буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд тусламж хэрэгтэй байна" гэж сонсгол дээр хэлсэн байна.
Үүний хариуд нь Фэйсбүүкийн ажилтнууд уурласан ч, тайван няцаалт өгчээ.
Фрэнсис Хауген Фэйсбүүк компанийн үзэн ядалт, буруу ташаа мэдээллийг өдөөсөн шийдвэр гаргасныг харуулсан баримт бичгүүдийг ил болгож, эдгээр бүтээгдэхүүн нь өсвөр үеийнхэнд хортой болохыг мэдэгджээ.
Мөн нотлох баримтуудыг танилцуулсан байна.
Даваа гаригт таван цаг гаруй хугацаанд дэлхий нийтээрээ Фэйсбүүк болон түүний аппликейшнгүйгээр амьдралын амтыг мэдэрсэн. Энэтхэг, Латин Америк, Африкт энэхүү үйлчилгээ нь утасны дуудлага хийхээс хямд байдаг учраас бараг нийтийн үйлчилгээ болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com