Байдений засаг захиргаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампын үед баталсан худалдааны эсрэг болон бусад шийтгэлийн арга хэмжээг ашиглан Хятадад чиглэсэн эдийн засгийн тэмцлийн арга барилаа хэвээр хадгалах болно гэсэн нь хамгийн хүчтэй дохио өглөө.
Захиргааны дээд албан тушаалтнууд АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээ хийхээс өмнө Хятадын барааны татварыг тэр даруй цуцлахгүй бөгөөд Трампын засаглалын үед хийсэн худалдааны гэрээнд Бээжинд хариуцлага тооцох болно гэж мэдэгджээ.
АНУ-ын Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай хэлэхдээ, ойрын өдрүүдэд Хятад улсын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж эхэлнэ. Бид байгаа бүх хэрэгслээ ашиглаж, Америкийн эдийн засгийн ашиг сонирхлыг хортой бодлого, үйлдлээс хамгаалахын тулд шаардлагатай шинэ хэрэгслүүдийг хөгжүүлэх болно гэсэн юм.
Хэрэв яриа хэлэлцээ сайн хийгдэхгүй бол албан тушаалтнууд нэмж тариф тогтоохыг үгүйсгэсэнгүй.
Энэхүү стратегиар Хятад улсаас 2021 он гэхэд 200 тэрбум долларын нэмэлт америк бараа, үйлчилгээ худалдан авах амлалтаа 2020 онд байгуулсан анхны худалдааны хэлэлцээрт өгсөн амлалттайгаа давхар биелүүлэхийг шаардах аж.
Гэхдээ хятадын бүтээгдэхүүн импортолдог бизнес эрхлэгчдэд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх үүднээс АНУ-ын албаны хүмүүс тодорхой компаниудыг тарифаас хассан үйл явцыг буцааж авчрах болно гэж мэдэгджээ.
Байдены Хятадад хандах хатуу хандлага нь дэлхийн хамгийн том, хоёр дахь том эдийн засгийн хоорондох онцгой хурцадмал байдал, засгийн газруудын хоорондох харилцаа удаашралтай үед тохиолдож байна.
Мөн үүнээс гадна Хятадад байгаа Evergrande компанийн хувьцааг даваа гаригт Хонконгийн хөрөнгийн бирж дээр зогсоож, тодорхойгүй хэлцэл хийгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com