x

"Японы гүнж хуримаа хийнэ. Гэхдээ үлгэрийн биш, энгийнээр..."

Гүнж болохыг мөрөөдөж буй хэн бүхэн Японы гүнж Мако-той чатлах хэрэгтэй болов уу?!

Өнгөрсөн баасан гаригт Японы хааны гэр бүлийн хэргийг зохицуулдаг агентлаг Эзэн хаан Нарухитогийн зээ охин, 29 настай гүнж өөрийн сүйт залуу Кэй Комуро хэмээх эгэл залуутайгаа Аравдугаар сарын 26-нд гэрлэх болно гэж мэдэгджээ.

Коллежид анх танилцсан хосууд 2017 оноос хойш үерхэж байгаа аж. Хосуудыг хуримаа хийх үеэд эзэн хааны охины "эхнэр" болох төлөв байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах юм байна. Гэхдээ албан бусаар...

Хосуудад үзүүлэх дарамт маш хүчтэй байсан тул гүнж гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй гэж оношлогдсон хэмээн Японы олон нийтийн телевиз NHK мэдээлжээ.

Морь байхгүй бол тэрэг байхгүй

Хэрэв та сүр жавхлант нөхцөл байдлыг хүлээж байгаа бол урам хугарахад бэлэн байгаарай. Хаан ёсны хурим болохгүй. Харин үүний оронд Мако гүнж хааныхаа өв залгамжлалаас татгалзаж, 29 настай эгэл залуу Комуро Фордхэмд гэрлэж, сургуулиа төгсөөд Нью-Йорк хотноо жирийн амьдралаар амьдрах бодолтой байгаа гэжээ.

Түүнийг буруутгах хэцүү. Түүний сүй тавьсныг эцэс төгсгөлгүй шар мэдээллээр шуугсан бөгөөд олон нийтийн сөрөг бодлыг иш татан гэр бүлийнхэн нь тус гэрлэлтийг тийм уриалгахан хүлээж аваагүйгээ илэрхийлжээ.

Сүйт залуу Комурогийн ээж 36 мянган ам.долларын өртэй гэсэн мэдээлэл гарсны дараа 2018 онд хийхээр төлөвлөж байсан хосуудын хуримыг хойшлуулж байжээ. Энэ мөнгөний зарим хэсгийг Комурогийн сургуульд сургахад зарцуулсан гэж хэвлэлүүд бичиж байсан юм.

Энэ явдал нь Комуро бол хөрөнгөнд санаархагч гэсэн таамаглал гаргахад хүргэсэн бөгөөд энэ дүр төрх нь түүнийг бараг л үгүй хийх шахсан байна

Ирээдүйн хадам аав, угсаа залгамжлах хунтайж Акишиногийн шаардлагаар тэрээр энэ зээлийн талаар тайлбарласан 28 хуудастай баримт бичгийг Дөрөвдүгээр сард гаргасан бөгөөд өмгөөлөгч нь хожим түүнийг буцааж төлнө гэж амласан байгаа гэжээ. Гэхдээ одоо хохирол дууссан байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 4 цаг 44 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 5 цаг 19 мин Мүраками Харүкийг унших албатай юу 5 цаг 39 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 6 цаг 24 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 8 цаг 29 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 8 цаг 38 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 8 цаг 50 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 8 цаг 53 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 8 цаг 58 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 9 цаг 3 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top