Ковидын хүнд хэлбэрийн туршилтын эм нь эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдлийг хоёр дахин бууруулдаг болохыг клиник туршилтын үр дүн харуулж байна.
Шахмал молнупиравирыг саяхан өвчтэй гэж оношлогдсон өвчтөнүүдэд өдөрт хоёр удаа уулгаж туршилтын бодит үр дүнг харсан байна.
АНУ-ын эм, эмийн бодис үйлдвэрлэгч Мерк хэлэхдээ түүний үр дүн маш эерэг байсан тул гадны ажиглагчид судалгааг эрт зогсоохыг хүссэн байна.
Ингэснээр ойрын хоёр долоо хоногт АНУ-д уг эмийг яаралтай ашиглах зөвшөөрөл авах хүсэлт гаргах болно гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эрүүл мэндийн ерөнхий зөвлөх, доктор Энтони Фауки үр дүн нь "маш сайн мэдээ" гэж мэдэгдсэн боловч АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) уг мэдээллийг хянан үзэх хүртэл болгоомжтой байхыг уриалав.
Б.Бүжлхамаа
www.bcc.com