Францын шүүх өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхийлөгч асан Николя Саркозид 2012 онд амжилтгүй болсон сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн гэх хэргээр ял оноожээ.
Түүнийг Францын сонгуулийн зардлын хатуу хязгаарыг хэтрүүлсэн хэмээн үзэж нэг жилийн гэрийн хорионд байх шийтгэл оногдуулсан байна.
66 настай Саркози 2007-2012 онуудад ерөнхийлөгчөөр ажилласан. Хэдийгээр тэрээр улс төрд идэвхтэй оролцохоо больсон ч хууль эрх зүйн олон асуудалд орооцолдсон хэвээрээ байна. Шүүхийн шийдвэр гарсны дараахан түүний өмгөөлөгч давж заалдахаа мэдэгджээ.
Саркози пүрэв гаригийн орой твиттер хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Би хуулийг бусад иргэдэд үйлчилдэг шиг л надад үйлчлэхийг хүсч байна" гэсэн байна.
Энэ нь өнгөрсөн саруудад Саркозид оноосон ял шийтгэлээр дуусгавар болсон хэд хэдэн хэргийн хоёр дахь нь байсан бөгөөд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа хийсэн үйлдлийнхээ төлөө анх удаа ял авч, шийтгүүлж байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com