Японы эрх баригч намын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида дараагийн Ерөнхий сайд боллоо.
Дунд гарын, 64 настай Кишида олон нийтийн санал асуулгад муу дүнтэй байсан боловч эрх баригч Либерал Ардчилсан намд консерватив үзэлтнүүдийн дэмжлэгийг авч чаджээ.
Тэрээр нэр хүнд муухан бууж буй удирдагч Ёшихидэ Сугагаас өөрийгөө ялгахын тулд яг тас хийх цөөн хэдэн ажлаа танилцуулсан юм.
Кишида лхагва гаригт болсон хоёр дахь шатны санал хураалтаар өөрийн алдартай өрсөлдөгч, АНУ-д боловсрол эзэмшсэн, вакцины сайд байсан Таро Коног 257-170-аар ялав.
Японы парламент ирэх сарын эхээр ээлжит бус чуулган зарлаж, шинэ ерөнхий сайдыг албан ёсоор сонгох юм. Либерал ардчилсан нам хууль тогтоох байгууллагад хяналт тавьдаг тул Кишида томилогдох нь баталгаатай юм.
Дараа нь 11-р сарын сүүлээр болох бүх нийтийн сонгуульд намаа удирдах ажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com