Энэтхэг улсын эрүүл мэндийн ажилтнууд энэ долоо хоногт сүүлийн зургаан сарын дүнтэй харьцуулахад өдөр тутмын шинэ коронавирусийн халдвар болон нас баралтын хамгийн бага тоог бүртгэсэн гэв.
Мягмар гаригт Ковидтой холбоотой 179 хүн нас барсан нь халдварын давалгаанд автсан Тавдугаар сард бүртгэгдсэн 4000-аас хамаагүй бага тоо байв. Энэтхэгт лхагва гаригт 18,870 шинэ халдварын тохиолдол бүртгэгджээ.
Өмнө нь эдгээр тоонууд вирусын тархалтыг дутуу үнэлж байсан ч одоо шинэ тоо баримт эерэг хандлагыг харуулж байна.
Засгийн газар вакцинжуулалтын өргөн цар хүрээтэй ажлыг зохион байгуулж, алслагдсан бүс нутгуудад хүрч чадсан гэю. 1.4 тэрбум хүн амтай Энэтхэгийн 234 сая орчим хүн бүрэн вакцинд хамрагдаж, 409 сая нь хэсэгчлэн вакцинд хамрагдсан байна.
Энэтхэг улс энэ онд mRNA-д суурилсан Ковидын вакциныг үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа талаараа мөн мэдээлсэн юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн анхны ДНХ-ийн вакциныг үйлдвэрлэсэн гэж мэдэгджээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
YouTube нь вакцины эсрэг бүх ташаа мэдээллийг хориглож, Ковидын эсрэг хийсэн хуурамч мэдэгдлийг аль хэдийн хориглосон бодлогоо өргөжүүлэв.
-
United Airlines компани вакцинжуулалтын шаардлагаа биелүүлэхээс татгалзсан шалтгаанаар 600 орчим ажилтнаа халж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com