БНХАУ-ын улсын нийслэл Бээжин хотод ирэх оны Хоёрдугаар сард зохион байгуулагдах өвлийн олимпын наадмын журмыг өчигдөр Олон Улсын Олимпын Хороо танилцуулжээ.
Журмын дагуу уг наадмын тасалбарыг гадаадын хөгжөөн дэмжигчдэд зарахгүй болсон байна.
ОУОХ-ноос Олимпын наадмын тасалбарыг зөвхөн БНХАУ-ын иргэд л авах боломжтой гэв. Тасалбар худалдаж авах хүсэлтэй хүмүүс удахгүй гаргах ковидын эсрэг протоколуудын шаардлагыг дагаж мөрдөх ёстой байна.
Дашрамд, Өвлийн Олимпын XXIV наадам Бээжин хотноо Хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно. Японы нийслэл Токио хотод болсон зуны олимпын наадамд зөвхөн тоглолт болж буй газрын хөгжөөн дэмжигчид оролцсон билээ.