АНУ-ын зохицуулагчдад хандан Pfizer болон BioNTech компаниуд мягмар гаригт өөрийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцин нь 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй, үр дүнтэй болохыг баталсан гэдгээ мэдэгдлээ.
Компаниуд вакциныхаа хүүхдийн тунг ирэх долоо хоногт АНУ-д хийлгэх албан ёсны хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна. Үүнтэй төстэй хүсэлтийг Европын зохицуулагчид болон бусад улс орнуудад өгөх аж.
Долоо хоногийн өмнө Pfizer болон BioNTech нар тухайн насны 2200 гаруй оролцогчидтой хийсэн клиник туршилтынхаа эерэг үр дүнг зарласан юм.
Ингэснээр 5-11 насны 28 сая орчим хүүхэд АНУ-д вакцин хийлгэх боломжтой бөгөөд энэ нь Тавдугаар сард хийж эхэлсэн 12-15 насны 17 саяас хамаагүй илүү юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com