Зүүн төвийн Социал демократ нам Германы сонгуульд ялалт байгуулж, канцлер Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоог 25.7 хувийн саналаар ялав.
Олаф Шольц санаанд оромгүй түүх бүтээж, удаан хугацаанд үхмэл байсан Социал демократ намаа ялалтад хүргэжээ.
Гэхдээ хамгийн хүндхэн даваагаа одоохондоо даваагүй байна. 1950-иад оноос хойш анх удаа дараачийн канцлер төрийн тохиролцооны дагуу ардаа дор хаяж гурван өөр нам авах шаардлагатай болно. Уг процесс хэдэн ч сар үргэлжилж магадгүй юм.
Хэрэв Шольц канцлер болвол түүний бүрэн эрхийн хугацаа эвслийн түншүүдтэйгээ хийсэн тохиролцоогоор шийдэгдэнэ. Нөгөөтэйгүүр энэ сонгуулиар хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй консерватив намын Армин Ласчетэд ч бас хамгийн өндөр албан тушаалд хүрэх боломж бий гэсэн үг юм.
"Хэн ч ганцаараа засгийн газар байгуулж чадах юм шиг аашлах ёсгүй" гэж Ласчет даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлжээ. Тэрээр мөн "Танхимд олонхийг бүрдүүлж чадах хүн канцлер болно" гэсэн байна.
Ийнхүү Германы улс төр дүр төрхөө хэмжээ багатай олон намаар бүрдүүлэв.
Шольц хэлэхдээ, сонгогчид дараагийн засгийн газрыг түүний нам, түүнчлэн дэвшилтэт Ногоончууд сонгогчдын 14.8 хувийн дэмжлэгтэйгээр, бизнесийг дэмжигч Чөлөөт Ардчилсан намынхан 11.5 хувийн саналаар бүрдүүлэх ёстой гэсэн "тодорхой үүрэг даалгавар өгсөн" гэжээ.
Европын холбооны удирдагчид Германы шинэ засгийн газар байгуулагдахыг хүлээж байгаа тул олон улсын бодлого хойшлогдож магадгүй юм.
Сонирхуулахад, Ногоон намын хоёр нэр дэвшигч Тесса Гансерер, Найке Славик нар Германы парламентад элссэн анхны трансжендер эмэгтэйчүүд болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)