x

Швейцарь улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж, хүүхэд үрчилж авах эрхийг хуульчиллаа

Швейцарь улс өнгөрсөн ням гаригт болсон бүх нийтийн санал асуулгаар ижил хүйстэн иргэний гэрлэлт болон хосуудын хүүхэд үрчилж авах эрхийг хуульчиллаа.

Швейцарийн холбооны канцлерийн гаргасан үр дүнгээс харахад Швейцарийн шууд ардчиллын тогтолцооны дагуу явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 64.1 хувь нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн байна.

"Бүх хүмүүст зориулсан гэрлэлт" үндэсний хорооны гишүүн Антониа Хаусвирт хэлэхдээ "Бид маш их баярлаж, тайвширч байна" гэжээ. 

Эмнести Интернэшнл мэдэгдэлдээ, "Ижил хүйстэн хосуудад иргэний гэрлэлтийг нээх нь тэгш эрхийн чухал алхам" гэж мэдэгджээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ижил хүйстэн хосууд гэрлэж, тэдэнтэй цусан холбоогүй хүүхэд үрчилж авах боломжтой болно. Гэрлэлтээ батлуулсан лесбиан хосуудад үр суулгах замаар хүүхэд төрүүлэхийг зөвшөөрөх бөгөөд өнөөг хүртэл зөвхөн хоёр өөр хүйсийн гэрлэсэн хосуудад энэ заалт зөвшөөрөгдөж байсан юм.

Мөн шинэчлэгдсэн хуулиар Швейцар иргэнтэй гэр бүл болсон ​​гадаад иргэн тус орны иргэншил авахад хялбар болно.

Швейцарийн Хууль зүйн сайд Карин Келлер Саттер хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, шинэ хуулиуд 2022 оны Долдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр болно гэсэн юм.

Дашрамд, бүх нийтийн санал асуулгаар Швейцарийн сонгогчдын 64.9 хувь нь хөрөнгийн орлогын албан татвар ногдуулах саналыг татгалзсан байна.

Б.Бүжлхамаа

www.reuters.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 4 цаг 33 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 5 цаг 8 мин Мүраками Харүкийг унших албатай юу 5 цаг 28 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 6 цаг 13 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 8 цаг 19 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 8 цаг 28 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 8 цаг 39 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 8 цаг 42 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 8 цаг 48 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 8 цаг 52 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top