Цар тахал эхэлснээс хойш бараг хоёр жилийн хугацаанд Туркменистанд Ковид-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эсвэл эсрэгээрээ Төв Азийн нууцлагдмал, авторитар засгийн газар үүнийгээ зарлаагүй байх нь.
Жонс Хопкинсийн их сургууль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цуглуулсан мэдээллийн тоймд дурдсанаар 6 сая шахам хүн амтай, хуучин Зөвлөлт Холбоот Улсын Бүгд Найрамдах Туркменистан улс нь коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй таван орны нэг аж. Бусад таван улсын гурав нь Номхон далайн тусгаарлагдсан арлууд, дөрөв дэх нь айхтар хараа хяналттай Хойд Солонгос юм.
2006 оноос хойш тус улсыг удирдаж байгаа дарангуйлагч Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов тус өөрийн улсад гарсан Ковид-19-ийн талаарх мэдээллийг "хуурамч" гэж няцааж, тахлын эсрэг хариу арга хэмжээг "улс төржүүлэх" ёсгүй гэж НҮБ-д мягмар гаригт хэлсэн үгэндээ хэлжээ.
Гэхдээ Туркменистаны төрөөс ангид бие даасан байгууллагууд, сэтгүүлчид, идэвхтнүүд тус улс эмнэлгүүдийг хүчээр захиргаадаж, хэдэн арван хүний аминд хүрч буй гурав дахь давалгаатай тэмцэж буй нотлох баримт байгаа гэж мэдэгдэжээ.
Мөн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов олон нийтийг тайван байлгахын тулд үхлийн аюултай вирусын аюулыг хаацаалж байна хэмээн анхааруулж байна.
Б.Бүжлхамаа
www.edition.cnn.com
Сэтгэгдэл (1)