Энэтхэгийн хамгийн зартай дээрэмчдийн нэг Делигийн шүүхийн танхимд өрсөлдөгч бүлэглэлийн гишүүдийн хэргийг хэлэлцэж байх үеэр буудуулжээ.
Шүүхийн танхимд өрсөлдөгч бүлэглэлийн хоёр хүн өмгөөлөгчийн нөмрөг өмсөн орж ирсэн байжээ.
Дели хотын онц ноцтой эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн нэг болох Житендра Гоги гэгч хүн амины болон бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр хоригдож байжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр цагдаа нар гал нээж, зэвсэглэсэн хоёр этгээдийг хөнөөсөн байна.
Алагдсан этгээд Житендра Гогиг нь өөрийн дээрмийн бүлэглэлийг удирдаж байсан бөгөөд аллага, хүн хулгайлах, дээрэмдэх, газар булаах гэх мэт хэд хэдэн хэрэгт холбогдож байжээ. Олон жилийн турш тэрээр өөр бүлэг болох Тиллу Гангтай маргалдсан бөгөөд энэ нь олон тооны хүнийаминд хүрсэн буудлагад хүргэсэн өрсөлдөөн боллоо гэж цагдаа нар мэдээлжээ.
Энэхүү явдал нь Делигийн шүүхийн аюулгүй байдалд ноцтой түгшүүр өгч, олон хүмүүс зэвсэг авч явсан этгээдүүдийг шүүх танхимд хэрхэн орж ирсэн тухай асуултаар булж байна.
Коронавирусийн хязгаарлалтын улмаас ихэнх хэргийг бараг танхимаар хэлэлцэхгүй байгаа бөгөөд буудлагын үеэр шүүх танхимд цөөн хүн байсан гэж өмгөөлөгч Сатянараян Шарма Франс Пресс агентлагт ярьжээ.
Шүүхээс өөр хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан Шарма хугацаа алдсан асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатай байна гэжээ.
Дели хотын цагдаагийн комиссар Ракеш Астхана хэлэхдээ, Гогиг дагалдан явсан офицерууд шуурхай ажиллаж, халдлага үйлдэгсдийг хөнөөсөн. Шүүх танхимийн бичлэгээс үзэхэд цагдаагийн ажилтнууд буудлагын дуу сонсогдож байхад шүүхийн танхимын гадаа хариу өгөхөөр зогсож байгаа нь харагдаж байсан.
Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр амиа алдсан гурван хүнээс гадна нэг өмгөөлөгч шархадсан гэж мэдээлжээ.
Б.Бүжлхамаа
www.theguardian.com
Сэтгэгдэл (1)