Гаити улсын бодлогыг хянадаг Америкийн ахмад дипломатч Даниэл Фут Гайтигийн цагаачдыг буцааж илгээх тухай "хүнлэг бус, үр ашиггүй шийдвэр" гаргасан Байдены засаг захиргааг хатуу шүүмжилсэн захидлаа Төрийн департаментад илгээжээ.
Гаити улс одоогоор хүчтэй газар хөдлөлт, байгалийн гамшигийн нөхцөл байдалтай, дээрээс нь улс төрийн үймээн самуунтай байгаа юм.
Мексик, Төв Америкаас Техасын хил рүү зорчсон 1400 орчим цагаачдыг Гаитигийн албаны хүмүүс АНУ-аас "хүмүүнлэгийн мораторий" хийхийг гуйсан ч гэсэн ням гаригаас эхлэн албадан буцааж байгаа юм.
Ерөнхийлөгч Жовине Мүисэг шөнийн цагаар унтлагын өрөөнд нь хөнөөсөнөөс хэдхэн долоо хоногийн дараа, Долдугаар сард Даниэл Фут Гаитид тусгай элчээр томилогдсон билээ. Фут захидалдаа "Гайтид хийсэн олон улсын улс төрийн интервенцийн мөчлөг"-ийг онцлон тэмдэглэж, гамшгийн үр дүнг байнга мэдээлж буй.
Фут Гаитид элчингээр ажиллахдаа илүү их хяналт, үүрэг хариуцлагыг шаардаж байсан бөгөөд үүнийг Төрийн департаментын өндөр албан тушаалтнууд няцаасан юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com