Ерөнхийлөгч Жо Байден лхагва гаригт НҮБ-ын индэр дээрээс дэлхийн удирдагчид болон эмнэлгийн менежерүүд, иргэний нийгмийн байгууллагуудад хандаж коронавируст цар тахлын эсрэг тэмцэх дэлхийн төлөвлөгөөг хамтран гаргахыг уриалав.
НҮБ-тай зохион байгуулсан Ковид-19 виртуал дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Байден дэлхийг хоёр дахиа вакцинжуулах, хүчилтөрөгчийн хангамжийн хямралыг шийдвэрлэх гэсэн хоёр зорилгыг дурьджээ.
Тэрээр "Бид энэ хямралыг хагас арга хэмжээ эсвэл дунд зэргийн амбицаар шийдэхгүй. Бид том алхам хийх хэрэгтэй. Энэ бол бүхэл бүтэн дэлхийн хямрал юм" гэжээ.
Дээд хэмжээний уулзалтад оролцсон олон удирдагчид урьдчилан бичигдсэн видеог илгээсэн тул төлөвлөгөөний талаар маргаан, яаралтай зөвшилцөлд хүрэх магадлал багатай байв.
Файзер мөн лхагва гаригт Ерөнхийлөгч Байдены засаг захиргаатай 500 сая тунг зарах гэрээгээ зарлажээ.
Энэ долоо хоногийн эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах эрдэмтэн улс орнуудаас вакцин тараах, илүүдэл нийлүүлэлтийг хуваалцах талаар хамтран ажиллахыг уриалав.
Доктор Сумя Сваминатан хэлэхдээ "Улс орнуудын өөрсдийгөө л гэх хандлага, үндсэрхэг үзэл нь биднийг энэ тахалаас ангижруулахгүй” гэв.
Дэлхий даяар бага орлоготой үндэстний хүн амын 10 хүрэхгүй хувь, Африкийн хүн амын 4 хүрэхгүй хувь нь Ковидын эсрэг бүрэн вакцин хийлгэсэн байна. Олон улсын вакцины санаачилга болох Ковакс нь хамгийн их хэрэгцээтэй бага, дунд орлоготой орнуудад вакцинжуулах хугацаанаас хоцорч нийлүүлэлт хийж байна.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн шинжлэх ухааны зөвлөхүүд өнөөдөр, маргааш уулзаж, Pfizer-ийн өдөөх нэмэх тунг хэн, хэзээ авах ёстойг шийдэхээр болжээ.
-
НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцхоор ирсэн Бразилийн Эрүүл мэндийн сайдын шинжилгээгээр коронавирус эерэг гарчээ.
-
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте НҮБ-д дэлхийн баян чинээлэг орнуудын эсрэг тэмцэж, тэднийг вакцин хадгалсан гэж буруутгажээ.
-
Австрали улс зул сарын баяраар аяллын хязгаарлалтаа хугацаанаас нь өмнө цуцлахаар төлөвлөж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com