Хятадын үл хөдлөх хөрөнгийн аварга Эвергранд /Evergrande/ дефолтоор сээтэгнэхийг дэлхийн зах зээл ажиглаж байгаа бөгөөд энэ зэргийн аливаа уналт нь олон улсын санхүүгийн системд сөргөөр нөлөөлөх вий гэж хөрөнгө оруулагчид санаа зовж байна.
Эвергранд /Evergrande/ нь Хятадын "Леманы агшин" байж магадгүй гэж 2008 онд Lehman Brothers хөрөнгө оруулалтын банк дампуурсан тухай зарим зах зээл судлаачид хэлэв.
Гэхдээ Бээжингийн хувьд илүү том аюул занал бол Хятадын өсөлт удааширч байгаа бөгөөд засгийн газар үүнийг сэргээхийн тулд шаргуу ажиллах шаардлагатай болж магадгүй юм.
Тоон үзүүлэлтээр жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сард хүлээгдэж байснаас сул байсан нь автомашины борлуулалт удааширсантай холбоотой аж. Мөн аж үйлдвэрийн үйлдвэрлэл суларсан. Бээжингийн өсөлтийг тооцсон дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт нь яг одоо эдийн засгаа тогтвортой байлгаж байна.
Гэхдээ энэ нь удаан хугацаанд тогтвортой байж чадахгүй.
Bank of America мягмар гаригт Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 6.2 хувиас 5.3 хувь хүртэл бууруулжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (2)