Өмнө нь Хятадын хамгийн их бүтээн байгуулалт хийж байсан үл хөдлөх хөрөнгийн аварга Эвергранд нь тус улсын хамгийн их өртэй компани болжээ. Түүний өрийн эргэн барагдуулалт Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм.
Үнэлгээний агентлаг Фитч энэ сард өрийн эргэн барагдуулалт "магадлал бага" харагдаж байна гэж мэдэгдсэн. Үнэлгээний өөр нэг агентлаг Moody's-ийн мэдээлснээр Эвергранд бэлэн мөнгө ч үгүй, цаг ч үгүй болсон гэжээ.
Мөн Эверграндаас үүссэн асуудлууд хөрөнгө оруулагчдад хүндээр туссаж даваа гаригт дэлхий даяар үнэт цаасны ханш унасан байна.
Тус компани нь Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн өсөлтийг даван туулж, улс орны ихэнх хэсгийг хотжуулсан бөгөөд үүний үр дүнд компаний баялгийн бараг дөрөвний гурав нь орон сууцанд оржээ.
Эвергранд нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг бий болгож цаашлаад эдийн засагт хүч чадлын төвд байсан билээ.
Гэхдээ Хятадын зохицуулагчид үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн зээл авдаг зуршлыг таслан зогсоож байгаа. Үүнээс улбаалан үл хөдлөх хөрөнгийн зах зээл удааширч байна.
Мөн шинэ орон сууцны эрэлт буурч байгаа нь энэхүү аварга компани ганхахад хүргэжээ.
Эвергранд одоо зээлдүүлэгчид, ханган нийлүүлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчиддаа өртэй болсон. Энэ нь дуусаагүй орон сууц худалдан авагчдад ч мөн өртэй гэсэн үг бөгөөд 300 тэрбум гаруй доллар бүхий төлбөр тооцооны асуудалд унасан байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)