Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж гадаад улсаас ирсэн аялагчдыг хүлээх авч, хорио цээрийн дэглэмд хамруулах буюу тусгаарлах аж.
Энэ нь тус улсын зочид буудлуудад хөл хорионы дэглэмийн төгсгөл эхэлснийг илтгэж байж магадгүй байна.
Яг одоогийн байдлаар Австрали руу нэвтрэхэд үнэхээр хэцүү байгаа. Учир нь аялагчид Засгийн газраас томилогдсон байгууламжид хоёр долоо хоног өнгөрөөх ёстой боловч хөл хорих зөвшөөрөгдсөн зочид буудал олоход хэцүү байгаа бөгөөд энэ нь тус улсад ирэх жуулчдын тоог ч мөн хязгаарлаж байна.
Шинэ туршилтын хөтөлбөрт коронавирусийн эсрэг бүрэн вакцин хийлгэсэн 175 хүн долоон хоногийн турш зочид буудалд тусгаарлагдах аж. Цагдаа нар тэдний хөдөлгөөнийг хянахын тулд байршилд суурилсан ажиглалт, нүүр таних технологийг хэрэглэнэ гэжээ.
Австрали улс коронавирусийн эсрэг вакцины эхний тунг 16-аас дээш насны хүмүүсийн 70 хувьд өгөх зорилгоо биелүүллээ гэж Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгджээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com