Талибанчууд Афганистанд охидыг дунд боловсрол эзэмшихийг хориглосон бөгөөд ахлах сургуулиудыг зөвхөн хөвгүүдэд зориулан эргэн нээхийг тушаажээ.
Баасан гаригт хийсэн мэдэгдлээр нэг сарын хугацаанд завсарласны эцэст ирэх долоо хоногоос зөвхөн хөвгүүд сургуулийн ширээний ард эргэж суух эрхтэй бөгөөд тэдний эгч нар эсвэл охин дүү нар нь гэртээ гацсан хэвээр байх болно гэв.
Талибаны Боловсролын яамнаас 7-12-р ангийн хөвгүүдийн дунд сургуулийн хичээлийг бямба гаригт, буюу өнөөдрөөс бусад ангиудыг ирэх нэгдэхээс нээж эхлэнэ гэж мэдэгдэв.
"Бүх эрэгтэй багш, оюутнууд боловсролын байгууллагууддаа хамрагдах ёстой" гэж мэдэгдэлд дурджээ.
Талибууд хяналтаа тогтоосноос хойш гэртээ гацсан охид, эмэгтэй багш нарын ирээдүйд анхаарал хандуулсангүй.
Энэхүү зарлигийн дагуу Афганистан нь хүн амынхаа тэн хагасыг дунд боловсрол эзэмшихийг хориглосон дэлхий дээрх цорын ганц улс боллоо.
Саяхан зарласан Талибаны засгийн газар эмэгтэйчүүдэд тавих хязгаарлалтаа чангатгаж байгаагийн бас нэг шинж тэмдэг бол Кабул дахь эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамны хуучин байшинг бузар байдлаас урьдчилан сэргийлэх, буяныг сурталчлах зорилгоор шинээр байгуулагдсан яаманд шилжүүлжээ.
Б.Бүжлхамаа
www.theguardian.com