НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн дэлхийн хийн ялгаруулалтын талаарх тайланд дурдсанаар дэлхий үйлдвэрлэлийн өмнөх үеэс бараг 2.7 хэмээр дулаарсан гэв.
Эрдэмтэд манай гариг 2030 он гэхэд утааныхаа 45 хувийг бууруулж, энэ зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчийн хэрэглээ болон хий ялгаруулалтаараа төвийг сахисан байдалд хүрэх шаардлагатай гэж мэдэгджээ.
Одоогийн байдлаар улс орнуудаас гаргаж буй утааны хэмжээг 2030 онд 2010 оны түвшинтэй харьцуулахад 16 хувиар өснө гэж тайланд мөн дурдсан байна.
Энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн өмнөх түвшнээс 2.7 градусаар дулаарахад хүргэнэ гэж тайланд дурджээ.
Уур амьсгалын хямралын муу үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн температур үйлдвэрлэлийн өмнөх түвшнээс 1.5 градусаас доош байх ёстой гэж эрдэмтэд мэдэгджээ.
НҮБ-ын наймдугаар сард гаргасан тайланд дэлхийн агаарын температур хэдийнэ 1.2 градус орчим дулаарч байгааг харуулжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнөөдрийн тайлангийн талаар хийсэн мэдэгдэлдээ "манай гаригийн "сүйрэл"-ийн зам" гэж нэрлэжээ.
Б.Бүжлхамаа
www.cnn.com