x

Хойд Солонгос дахин баллистик пуужингийн туршилт хийжээ

Хойд Солонгос улс дахин баллистик пуужингийн туршилт хийсэн талаар Японы өөрийг хамгаалах хүчний эх сурвалжууд мэдээллээ. Пхеньяны туршсан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж мэдээлэлд дурджээ.

Тодруулбал, Японы засгийн газраас өгсөн мэдээллээр Хойд Солонгосын харвасан пуужин ойролцоогоор 750 км зайд 100 км-ийн өндөр хөөрч унасан байна. Сүүлд 2019 оны 10 дугаар сард БНАСАУ баллистик пуужингийн туршилт явуулж тус пуужин нь мөн л Японы эдийн засгийн онцгой бүс болох далайд унаж байсан юм.

Тэгвэл Хойд Солонгосын Нодон Синмун сонинд энэ талаар мэдээлэхдээ тус улсын зэвсэгт хүчин лхагва гаригийн өглөө төмөр замаас галт тэрэгнээс пуужингийн туршилт хийсэн талаар нийтэлжээ.

Гэхдээ ямар ангиллын пуужингийн туршилт байсныг болон энэ үеэр удирдагч Ким Жон Ун байлцсан эсэх талаар Пхеньяны талаас мэдээллээгүй байна. Үүнтэйгээр холбогдуулан Франц болон Эстон улсын хүсэлтээр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлаж хуралдуулсан юм. Ингэснээр энэ оны Гуравдугаар сараас хойших зарлагдаж байгаа Хойд Солонгосын пуужингийн туршилтын талаар хэлэлцэх анхны шуурхай хуралдаан болжээ.

НҮБ дахь Францын суурин төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Хойд Солонгосын пуужингийн туршилт хийсэн явдлыг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн мөн олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхий нийтийн аюулгүй байдал заналхийлсэн үйлдэл хэмээн үзэж байгаагаа мэдэгдээд энэ асуудлаар хэлэлцэхээ цохон тэмдэглэжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик хэлэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад нөлөөлөх цорын ганц алхам бол дипломат харилцааны замаар асуудлыг шийдвэрлэх гэж мэдэгдсэн байна.

Ингэхдээ Хойд Солонгос цөмийн зэвсгээс бүрэн ангижрах чиглэлээр бүх талуудтай ярилцаа хэлэлцээ хийх ёстой гэжээ.

Үүнээс гадна Хятадын гадаад харилцааны сайд Ван И, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Пхеньяны сүүлд хийсэн пуужингийн туршилтын дараагаар уулзалт зохион байгуулсан юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд Хятадын хамтын ажиллагаа нэн чухал гэх байр суурийг баримталж байгааг Өмнөд Солонгосын талаас мэдээлжээ.

Гэхдээ БНАСАУ-ын пуужингийн туршилттай холбоотой асуудлаар Хятадын гадаад харилцааны сайд Ван И хараахан ямар нэгэн тайлбар хийгээгүй гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг дамжуулсан байна.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 7 цаг 7 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 7 цаг 42 мин Мүраками Харүкийг унших албатай юу 8 цаг 2 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 8 цаг 47 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 10 цаг 53 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 11 цаг 1 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 11 цаг 13 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 11 цаг 16 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 11 цаг 21 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 11 цаг 26 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top