x

ЭНЭТХЭГ: Эрдэмтэд ковидын судалгааг Ерөнхий сайдын улс төрийн зорилгод нийцүүлэн боловсруулдаг байжээ

Энэтхэгт ковидын үхлийн давалгаа эхлэхээс найман сарын өмнө Засгийн газраас томилогдсон эрдэмтэд эрсдлийг бууруулж, эрт хөл хорин, өмнөх халдваруудын үед тархалтыг намжаасан гэж судалгаандаа бичжээ.

Гэсэн хэдий ч тус улсын шинжлэх ухааны шилдэг агентлаг судалгааныхаа үр дүнг Ерөнхий сайд Нарендра Модигийн улс төрийн зорилгод нийцүүлэн боловсруулсан гэж мэдэгджээ.

Энэтхэгийн Анагаах Ухааны Судалгааны Зөвлөлийн өндөр албан тушаалтнууд эрсдлийг харуулсан өгөгдлийг дарж, эрдэмтдийг засгийн газрын хүчин чармайлтыг эргэлзээтэй болгож, хоёр дахь давалгааг урьдчилан таамагласан, гурав дахь судалгаанаас агентлагийг холдуулан өөр судалгааг шахсан гэв.

Одоогоор агентлагийн эрдэмтэд дуугүй байх "соёл"-ыг тодорхойлж байгаа аж. 

Дунд түвшний судлаачид дээд албан тушаалтнуудаас асуулт асуувал шууд халагдах аюулд өртжээ. Тухайн үед агентлагт ажиллаж байсан эмч Ануп Агарвал хэлэхдээ, тэр дүгнэлтийг асуусныхаа төлөө өөр нэг эрдэмтэнтэй хамт шийтгэгдсэн гэж мэдэгджээ. Мөн тэрээр дэлгэрэнгүй асуултанд хариулахаас татгалзсан байна. 

Энэтхэгийн Эрүүл мэндийн яам тайлбар өгөх хүсэлтэд мөн хариу өгөөгүй аж.

2021 оны Нэгдүгээр сард Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хэрэв хязгаарлалтыг "өөр ямар нэгэн зөөлрүүлэх арга хэмжээ авалгүйгээр цуцалбал" хоёр дахь давалгаа болно гэж таамаглаж байжээ. Түүнийг санаачлагчын нэг нь тус агентлагт ажилладаг байсан бөгөөд удирдлага нь зарим мэдээллийг сониноос хасахыг шахжээ. 

Энэтхэгт ковидын хоёр дахь давалгаа Дөрөвдүгээр сард болсон билээ.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • АНУ-ын өмнөд хэсгийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд маш хурдацтайгаар дүүрч байна.

  • Сингапурт 60 ба түүнээс дээш насны иргэдэд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг тарьж эхлэв.

  • Филиппиний сургуулиуд хаалттай хэвээр байгаа нь боловсролын хямралыг улам гүнзгийрүүлж байна.

  • ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүний ойр тойрны хэд хэдэн гишүүдээс коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа тусгаарлагдаж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 6 цаг 58 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 7 цаг 33 мин Мүраками Харүкийг унших албатай юу 7 цаг 53 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 8 цаг 38 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 10 цаг 44 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 10 цаг 53 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 11 цаг 4 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 11 цаг 7 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 11 цаг 13 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 11 цаг 17 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top