Хүнсний хомсдолыг хурдан арилгахгүй бол сая сая афганчууд өвөл ирэхээс өмнө хоол хүнсгүй болж, нэг сая хүүхэд үхэж болзошгүйг НҮБ -ын албаны хүмүүс анхааруулжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Олон арван жил үргэлжилсэн дайн, зовлон, аюулгүй байдлын дараа тэд хамгийн аюултай цаг хугацаатай тулгарч магадгүй байна. Энэ өвөл" гэжээ.
Мөн тэрээр, олон улсын хамтын нийгэмлэг энэ арга хэмжээнд нэг тэрбум гаруй долларын яаралтай тусламж үзүүлэхээр болсон гэлээ.
Энэ цаг мөчид тус улсад олон улсын тусламжийн ажилтнууд байхгүй. Гэхдээ маш их тусламж үзүүлэх шаардлагатай ч оролдлого нь төвөгтэй байна.
Тус улсад олон хүмүүс аюулгүй байдлаасаа болж эх орноосоо дүрвэсэн бөгөөд үлдсэн хүмүүс ажлаа үргэлжлүүлэх эсэхээ мэдэхгүй байна.
НҮБ-аас тусламжийн ажилчдаа ажлаа аюулгүй явуулах боломжийг олгохыг Талибанаас шаардаж буй. Мөн хангалттай тусламж үзүүлэхгүй бол эрүүл мэндийн тогтолцоо сүйрлийн ирмэг дээр байна гэж нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулав.
Талибанчууд хяналтаа тогтоохоос өмнө Афганистанд ган гачигт нэрвэгдээд байсан юм. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцоолсноор ургацын 40 хувь нь алдагдаж, улаан буудайн үнэ 25 хувиар өсжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)