Эдийн засаг нь аялал жуулчлалаас ихээхэн хамаардаг Тайланд, Вьетнам улсууд коронавирусийн тохиолдол тэр дундаа дельта хувилбарын дэгдэлт нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдлыг үл тоон аялал жуулчлалын салбараа дахин нээхийг шаардаж байна.
Саяхан Пху Куок арлыг гадаадын жуулчдад бүрэн вакцинд хамруулахаар нээсэн Вьетнам улсын өдөрт дунджаар 12 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэж байна.
Тайландад бүрэн вакцинжуулсан жуулчид Аравдугаар сараас эхлэн Бангкок болон бусад алдартай газруудаар явж болно. Тус улсад өдөр бүр 14,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 2020 онд Ковидын улмаас нас барсан 100 хүрэхгүй хүн бүртгэгдсэн боловч 2021 онд энэ тоо 12 мянгыг даваад байна.
Мөн Азийн бусад халдвар багатай орнуудад ч дельта хувилбарыг даван туулахад хэцүү байгаа. Хятадын Фужян муж нь орон нутгийн хэмжээнд халдвар авсан 22 шинэ халдварын талаар мэдээлсэн нь тус улсын нэг сарын хугацаанд гарсан хамгийн том дэгдэлт болжээ.
Тохиолдлын тоо бусад олон орноос хамаагүй доогуур байгаа хэдий ч дельта хувилбарыг бүр мөсөн устгах бараг боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд Бээжин Ковидын эсрэг стратегиа эргэн харах шаардлагатай байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эртнээс анхааруулж ирсэн зүйлс одоо бодит амьдрал дээр тусгалаа олж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com