x

Ерөнхийлөгч Байден вакцинд хамрагдахыг албадан шаардана гэв

Өчигдөр буюу пүрэв гаригт Ерөнхийлөгч Байден ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглаж, Америкийн ажиллах хүчний гуравны хоёрыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахыг, үүний дотор хувийн хэвшлийн 80 сая орчим хүнийг вакцинд хамрагдахыг албадан шаардана гэжээ. 

Жо Байден Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн захиргаанд дүрэм боловсруулж өгөхийг тушаасны дараа 100 ба түүнээс дээш ажилтантай хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид ажилчиддаа вакцин хийлгэх эсвэл долоо хоног бүр заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай боллоо.

Энэхүү дүрмээр холбооны ажилчид, гэрээт ажилчид болон санхүүжилт авдаг эмнэлэг болон бусад байгууллагуудын 17 сая эрүүл мэндийн ажилтнуудад вакцин хийлгэхийг мөн үүрэгджээ. Холбооны ихэнх ажилчид татгалзвал сахилгын шийтгэл эсвэл ажлаас халах зэрэг хариуцлага тооцох аж.

Жо Байден Цагаан ордонд хэлэхдээ, "Бид Ковид-19-ийн урсгалыг эргүүлж чадна, эргүүлэх ч болно" гэсэн юм.

АНУ-д дельта хувилбарын тархалт их байгаа бөгөөд Есдүгээр сард өдөрт ойролцоогоор 1500 орчим хүний ​​аминд хүрсэн байна. Ерөнхийлөгч Байден эхлээд вакциныг заавал хийх тухай яриа өрнүүлэхээс зайлсхийж байсан боловч халдварын өсөлт нь түүнийг илүү түрэмгий шинэ төлөвлөгөөний талаар шийдвэр гаргахад хүргэчээ.

АНУ-ын 12 ба түүнээс дээш насны хамрагдах боломжтой хүмүүсийн 27 орчим хувь нь ковидын эсрэг вакцин хийлгээгүй байгаа гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс харж болно.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Хойд Македонийн Ковид эмнэлэгт гарсан галын улмаас 14 хүн амиа алдсан бөгөөд бүгд өвчтөн байжээ.

  • Царт тахлын улмаас Өмнөд Азийн 400 сая гаруй хүүхдийн сурлага тасалдлаа гэж Пүрэв гаригт НҮБ мэдэгдэв.

  • НҮБ-ын дэмжлэгтэйгээр дэлхийг вакцинжуулах Covax хөтөлбөр энэ онд 1.4 тэрбум тун авах боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь урьдчилан таамаглаж байснаас хагас тэрбумаар бага байна.

  • АНУ-ын хүүхдийн эмнэлэгт наймдугаар сард Ковидтой 30,000 орчим хүүхэд ханджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 6 цаг 54 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 7 цаг 29 мин Мүраками Харүкийг унших албатай юу 7 цаг 49 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 8 цаг 34 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 10 цаг 39 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 10 цаг 48 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 11 цаг 0 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 11 цаг 3 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 11 цаг 8 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 11 цаг 12 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top